СПОРТ
Н.Мөнхбаатар “Токио-2020” паралимпийн эрх авлаа

Пара байт харвааны Азийн АШТ энэ сарын 19-26-нд Тайландад болов. Тус тэмцээнд Монголоос дөрвөн харваач (эрэгтэй гурав, эмэгтэй нэг) өрсөлдөв. Тэднээс спортын мастер Н.Мөнхбаатар мөнгө, Б.Оюун-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ.

Ингэснээр Н.Мөнхбаатар “Токио-2020” паралимпийн эрх авчээ. Азийн АШТ өнөөдөр өндөрлөж, бусад төрлийн аваргаа тодруулна.

Б.БУЯНДАЛАЙ