Энтертайнмент

Монгол залуугийн түүхээс бүтсэн “Nike” брэндийн пүүз ирэх сард худалдаанд гарна

Монгол залуугийн түүхээр “Nike”AirMax 1 загварын пүүз гаргахаар болжээ. АНУ-ын спорт хувцас, пүүз үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч, 55 жилийн түүхтэй “Nike” брэндтэй монгол залуу хамтран ажиллахаар болсон байна. Тодруулбал, загварыг нь монгол залуу гаргасан “Nike Air Max 1” пүүз ирэх арван нэгдүгээр сарын 1-ээс 10-г хүртэл NIKE вэбсайт дээр худалдаанд гарах аж.

“Nike” брэндээс гуталаараа өөрийн түүх, үзэл бодол, зорилгоо хуваалцах зорилготой  хөтөлбөр зарлажээ. Уг хөтөлбөрт дэлхийн өнцөг булан бүрээс мянга мянган залуус оролцсон бөгөөд үүнд монгол залуу өөрийгөө сорьсон байна. Улмаар Nike-ийн Tell your story with shoes-д сонгогдсон 38 залуугийн нэгээр Батмөнхийн Тэмүүлэн сонгогджээ.

Энэ тухай Б.Тэмүүлэн “Би өөрийнхөө тухай түүхийг товчхон бичээд “Nike”-руу явуулсан юм. Нэг өдөр санаандгүй  Instagram feed хараад байж байхад “Сонгогдсон хүмүүс рүү майл явуулсан” гэх мэдэгдлийг нийтэлсэн байсан. Өөрийгөө сонгогдсон байж магадгүй гэж найдаад эмайлээ шалгатал хариу ирээгүй байсан юм. Яагаад ч юм сонгогдчихсон мэт зөн совин төрөөд спамаа шалгатал “Nike” гэсэн эмайл хаягнаас “Баяр хүргэе. Та хэдэн мянгаар бүртгүүлсэн хүмүүс дундаас өөрийнхөө түүхийг пүүзээр илэрхийлэх хүмүүсийн нэгээр сонгогдлоо” гэсэн зурвас ирсэн байсан ” хэмээжээ.

Б.Тэмүүлэнгийн түүхийг шигтгэж урласан “Nike” брэндийн AIR MAX 1 загварын пүүз худалдаанд гарахад бэлэн болсон бөгөөд ирэх арваннэгдүгээр сарын 1-10-ны хооронд худалдаалагдах юм байна. Ийнхүү Б.Тэмүүлэн дэлхийн алдарт “Nike” брэндтэй хамтран ажиллаж буй анхны монгол хүн болов. Тэрбээр hip hop хөгжим, гудамжны урлаг, график дизайн, пүүз, хувцас загвар, урлаг соёл сонирхдог бөгөөд энэ чиглэлээрээ Los Angeles хотод гэр бүлээрээ ажиллаж амьдарч байгаа  аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2020-01-16 14:11

Ou Acheter Du Levitra Pas Cher [url=http://cialibuy.com]Cialis[/url] Farmacias De Canada

Kelgreelm
Kelgreelm
2020-01-27 22:38

Real isotretinoin skin health overseas shop [url=http://buyciallisonline.com]Cialis[/url] Typical Adult Prescription For Amoxicillin Buy Cialis Viagra Buy Oonline

LesOrdiff
LesOrdiff
2020-02-06 21:43

Online Silagra http://buyciallisonline.com/# - buy generic cialis Levitra Moins Cher Prix Cialis Amoxicillin K Clav 875mg

StevSlarie
StevSlarie
2020-02-12 20:26

Principio Activo Proscar Vs Propecia http://buycialisuss.com - buy cialis Commander Nolvadex Cialis Online Pharmacy Europ No Prescription

Холбоотой мэдээ

Back to top button