НИЙГЭМ

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх замыг ирэх 7 хоногт НЭЭНЭ

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг ирэх долоо хоногт буюу аравдугаар сарын 29-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 01-ны хооронд нээхээр ажиллаж байна. Төслийн хүрээнд:

  • 20.9 км авто зам
  • 38 байршилд ус зайлуулах хоолой
  • 3 байршилд нүхэн гарц,
  • Хөлийн голын 20.75 у/м гүүр
  • 5 байршилд явган хүний гүүрэн гарц
  • явган хүний зам
  • дугуйн зам зэрэг ажил хийгдэж, бүрэн дуусаад байна.

Авто замын ажлын хүрээнд 85,730 м3 хөрс хуулалтын ажил, 205,800 м3 ухмалын ажил, 568,538 м3 далангийн дүүргэлт, 20.26 км хэсэгт цементээр бэхжүүлсэн суурь, 18,4 км хэсэгт суурь асфальто хучилт хийгдэж, 19 км тусгаарлах хашлага суурилуулаад байгаа аж. Үлдсэн 2,5 км авто замын суурийн доод үеийн дүүргэлт, цементээр бэхжүүлсэн суурь үеийн ажлууд хийгдэж байна. Авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг суурь асфальто хучилтаар нээж байгаа бөгөөд хөдөлгөөн зохион байгуулалттай холбоотойгоор хэвтээ тэмдэглэлийг ирэх онд өнгө хучилтийн ажлыг хийх хүртэл түр хийж буй юм.

Мөн Налайхын чиглэлийн авто замын дагуу Туул гол дээгүүр 282 урт метр, 4 эгнээ зорчих хэсэг, явган зам бүхий Баянзүрхийн шинэ гүүрийн барилгын ажил дуусч, авто замын хамт замын хөдөлгөөнийг нээхээр бэлтгэл ажлыг хангаж байгаа ажээ.

У.УЯН

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button