Нийгмийн

Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгчөөр Б.Өнөмөнх сонгогджээ

Монголын Хуульчдын холбооны дөрөвдүгээр их хурал өчигдөр /2019.10.26/ болж өндөрлөлөө. Тус хурлаар Хуульчдын холбооны ерөнхийлөгчийг сонгох, чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн юм. Ерөнхийлөгчид Н.Ариунболд, Н.Баасанжав, Ж.Батзоригт, Б.Өнөмөнх нарын хуульчид нэрээ дэвшүүлснээс олонхийн саналаар Б.Өнөмөнх сонгогджээ. Ингэснээр өмгөөлөгч Б.Өнөмөнх ирэх хоёр жил Монголын хуульчдын холбоог удирдан ажиллахаар боллоо.

Тэрбээр мөрийн хөтөлбөртөө “эе эвийг сахих”, “Нийтийн оролцоог хангах”, “Мэргэжлийн байх”, “Нөлөө бүхий байх”, “Бүтээлч байх” гэсэн үндсэн таван зарчмыг мөрдөнө хэмээн тусгажээ. Мөн хуульчдын нийтлэг эрх ашиг, сонирхлыг хамгаалан хангах, хамтын ажиллагааг улам бэхжүүлэх, өөрөө удирдах ёсны жишиг болсон нөлөө бүхий байгууллага болон хөгжих бодлого, чиглэлийн хүрээнд хийгдвэл зохих ажлуудыг бүрэн хамрах зорилго тавьсан аж.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button