СПОРТ

Гимнастикчид “Кorea open” тэмцээнээс 20 медаль хүртжээ

БНСУ-д Сөүл хотод болсон аэробик гимнастикийн “Кorea open” олон улсын тэмцээнд Монголоос бүх насны ангилалд 60 хүний бүрэлдэхүүнтэй оролцон, есөн алт, таван мөнгө, зургаан хүрэл медаль хүртэв.

Тодруулбал, Япон, БНСУ, Вьетнам, Тайланд, Монгол, БНХАУ, Хонконг, Камбож улсын 200 гаруй тамирчин оролцсон тэмцээний 9-11 хүртэлх насны ангилалд зургаан алт, гурван мөнгө, хоёр хүрэл, 12-14 насныхад нэг алт, нэг хүрэл, 15-17 насныхад нэг алт, хоёр хүрэл, 18-аас дээш насныхад нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль авлаа.

“Korea open” тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд Монголоос Монголын Аэробик гимнастикийн техникийн хорооны дарга ХААИС-ийн багш, ОУХМ, олон улсын шүүгч Б.Оюун, “Лайт” клубийн захирал, мҮБТДС-ийн багш, ОУХМ, олон улсын шүүгч Э.Мөнх-Оргил нар ажиллав.

Тэмцээнд оролцсон тамирчдыг МҮБТДС-ийн багш, Лайт клубын захирал, дасгалжуулагч ОУХМастер Э.Мөнх-Оргил, МУБИС-ийн багш “Гейнер” клубийн захирал, дасгалжуулагч, ОУХМ Г.Болортулга, Нийслэлийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн дасгалжуулагч, багш, спортын мастер Ц.Ганбаатар нар дасгалжуулжээ.

“Kоrea open” тэмцээний дараах насны ангилал, төрөлд болжээ.

1.9-11 нас /2010-2008/ - ганцаарчилсан эрэгтэй, эмэгтэй, хос, гурвал, баг, бүжиг, степ
2.12-14 нас /2007-2009/ - ганцаарчилсан эрэгтэй, эмэгтэй, хос,гурвал, баг, бүжиг, степ
3.15-17 нас /2008-2010/ ганцаарчилсан эрэгтэй, эмэгтэй, хос, гурвал, баг, бүжиг, степ
4.18+ дээш нас /2010-аас дээш ганцаарчилсан эрэгтэй, эмэгтэй, хос, гурвал, баг,бүжиг, степ

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-10-28 12:42

Мундаг

StevSlarie
StevSlarie
2020-01-19 21:33

Achat Vrai Viagra Ligne [url=http://cialibuy.com]Buy Cialis[/url] You Can Last Longer Acheter Amoxicillin Medicament Fonts Prescrire

LesOrdiff
LesOrdiff
2020-01-31 19:28

Cialis One Day Terapia http://abcialisnews.com - Buy Cialis Dutasteride 0.5mg Avidart Sale cialis Deust Cytotechnologie

LesOrdiff
LesOrdiff
2020-02-12 23:17

Kamagra 100mg Erfahrung http://cheapcialisir.com - Cialis Cialis And Dapoxetine Cialis Cialis 20 Efectos Secundarios

Холбоотой мэдээ

Back to top button