СПОРТ

Үзэгчдээс хамгийн олон санал авсан Ш.Наранбат “Гайхамшигт хүмүүс”-ийн сүүлчийн шатанд шалгарчээ

Ой тогтоолтын спортоор ганцхан жил хичээллээд ДАШТ-д түрүүлж, дэлхийн дээд амжилт шинэчилсэн давтахад бэрх амжилтын эзэн бол Ширбазарын Наранбат. 12 настай тэрбээр энэ жил улсын аварга шалгаруулах тэмцээнээс есөн медаль хүртэхдээ дэлхийн гурван дээд амжилт шинэчилсэн юм.

https://www.facebook.com/intellectualacademy/videos/387709445441578/

Өдгөө дэлхийн дөрвөн дээд амжилт эзэмшиж буй Ш.Наранбат ОХУ-ын “Россия-1” сувгийн “Удивительные люди” буюу “Гайхамшигт хүмүүс” нэвтрүүлэгт урилгаар оролцжээ.

Тэгвэл Ш.Наранбат үзэгчдээс хамгийн олон санал авч, санал асуулгаар нэгдүгээрт оржээ. Улмаар “Гайхамшигт хүмүүс” нэвтрүүлгийн сүүлчийн шатанд шалгарав. Тэрбээр сүүлчийн шатанд нэг сая рублийн төлөө есөн оролцогчтой өрсөлдөнө.

https://www.facebook.com/kh.khatanbaatar/videos/10156954920229296/

Монголын оюун ухааны академийн тамирчин Ш.Наранбат ой тогтоолтын спортоор гуравхан жил хичээллэж байгаа ч ДАШТ-ээс нэг алт, зургаан мөнгө, Азийн АШТ-ээс алт, мөнгөн медаль хүртсэн.

Дасгалжуулагч Б.Баасандоржийн шавь тэрбээр хоёр жилийн өмнө Азийн АШТ-д анх удаа оюунаа сорихдоо нэг багц хөзрийг 26 секундэд цээжлэн, алдалгүй санаснаар дэлхийн дээд амжилтын эзэн болсон юм. Тэгэхдээ алтан медалиа БНХАУ-ын тамирчин санамсаргүй сольчихсон гэдэг. Одоо түүнд хятад тамирчны мөнгөн медаль бий.

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2019-10-28 11:33

үнэхээр гайх�##�тай

Zochin
Zochin
2019-10-28 12:44

Ter hujaa Mongol huug geneduled solichloo l doo????????????

StevSlarie
StevSlarie
2020-01-17 19:26

Viagra Without A Persxritpion Cialis E Levitra Insieme Propecia Experience Hair Loss Treatment [url=http://cialibuy.com]cialis 40 mg[/url]

LesOrdiff
LesOrdiff
2020-01-27 06:37

Potenzmittel Viagra Etc [url=http://buyciaonlinex.com]Buy Cialis[/url] Dental Abcess And Amoxicillin cialis Pak Coupon

LesOrdiff
LesOrdiff
2020-02-07 07:53

Cialis Se Vende Con Receta http://viacialisns.com/# - Cialis Acquistare Cialis Prezzo cialis vs viagra Std Treatment Online

Холбоотой мэдээ

Back to top button