СПОРТ

50 настай Ш.Даваадорж чансаагаараа дэлхийд тэргүүлж, цом эзэмших болов

Өвлийн болон мөстэй усанд сэлэлтийн төрлөөр хичээллэн, тэмцээнд оролцдог Монголын цорын ганц тамирчин Ш.Даваадоржийг спортын хүрээнийхэн андахгүй. Дэлхийд эх орныхоо нэрийг дуурсган, “Монгол Майкл Фелпс” гэгдэн алдаршиж яваа, ОБЕГ-ын аврагч, Баянгол дүүргийн тамирчин тэрбээр өвлийн болон мөстэй усанд сэлэлтийн ахмадын ДАШТ, Дэлхийн цом, олон улсын тэмцээнээс 32 алт, 29 мөнгө, 14 хүрэл медаль хүртжээ. Улмаар эл амжилтаар чансаагаараа дэлхийд тэргүүлж, дэлхийн цомын эзэн болов.

Ш.Даваадорж багаасаа усанд сэлэлтээр хичээллэн, 1986 онд УАШТ-д оролцохдоо насанд хүрэгчдийн ангиллын нэгдүгээр зэргийн болзол хангажээ. Монголын усанд сэлэлтийн шигшээ багийн анхны тамирчдын нэг тэрбээр ОХУ-д цахилгаанчны мэргэжлээр сурч байхдаа эл спортоос нэлээд хөндийрч, бодибилдинг, фитнесээр хичээллэжээ.

1990 онд “Монголын сайхан залуу” тэмцээн (одоогийн “Монголын мистер”)-д анх оролцоод IV байрт шалгарсан.

Дараа жилээс нь 1996 он хүртэл завсаргүй өрсөлдөөд гурван алт, нэг мөнгөн медаль хүртжээ.

Тэгж явсаар 45 насандаа усанд сэлэлтээр дахин хичээллэж эхлэн 2014 оны тавдугаар сард болсон Дэлхийн цомын аварга шалгаруулах ахмадын тэмцээнд түрүүлжээ. Дараа жил нь олон улсын тэмцээнээс хоёр алт, мөнгө, хүрэл медаль тус бүр нэгийг хүртэн, Монголын усанд сэлэлтийн спортын түүхэнд анхдагч болсон.

Монгол Улсын усанд сэлэлтийн тамирчдаас олон улсын тэмцээний анхны медалийг хүртсэн нь тэр. Түүнээс хойш тив, дэлхийн тэмцээнд анхны тодотгол бүхий олон амжилт гарган, монгол түмнээ баярлуулсаар явна.

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2020-02-02 21:58

Maximum Dose For Amoxil http://apcialisle.com/#783 - Buy Cialis Generiques Sans Ordonnance Cialis Zithromax Side Effects In Infants

Холбоотой мэдээ

Back to top button