НИЙГЭМ
“Харанга” хамтлагийн Я.Одсүрэн, Н.Пүрэвдаш нарт Гавьяат цол олгохоор болжээ

Уншигч та бүхэнд баяртай мэдээ дуулгахад Монголын рок попын амьд домог “Харанга” хамтлагийн гитарчин Я.Одсүрэн, бөмбөрчин Н.Пүрэвдаш нарыг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагнахаар болжээ. Тэд шагналаа маргааш Төрийн ордонд гардаж авна.

Монголын рок поп хөгжмийг “Харанга” хамтлаггүйгээр, “Харанга” хамтлагийг тэдэнгүйгээр төсөөлөх аргагүй.

“Харанга” хамтлагийн 30 жилийн ой энэ онд тохиож буй. Тэд 30 жилийн ойдоо зориулсан “Замд гаръя” тоглолтоо хэдхэн хоногийн өмнө “Буянт-Ухаа” спорт цогцолборт зохион байгуулж, хөгжөөн дэмжигчдээ баярлуулсан юм.

Б.БУЯНДАЛАЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.