Нийгмийн

Хичээлдээ яваад сураггүй болсон оюутны цогцсыг Ховд голоос оллоо

Аравдугаар сарын 23-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 23 настай эмэгтэй Л хичээлдээ явахаар ахынхаа гэрээс гараад сураггүй алга болсон талаар бид өмнө мэдээлсэн. Тодруулбал  Л нь  Баян-Өлгий аймаг дахь салбар Ховд их  сургуулийн дөрөвдүгээр курсийн оюутан бөгөөд тухайн өдөр 07.00 цагт гараад эргэж ирээгүй гэдэг. Эмэгтэйг эрэн хайх ажиллагаа таван өдрийн турш үргэлжилж, өнөөдөр 13:00 цагийн орчимд тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид цогцсыг нь Ховд голоос олсон талаараа мэдээллээ. Эрэн хайх ажиллагаагаар Ховд голын 2-3 метрийн гүнд дөрвөн удаа шумбаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна.

Т.САНТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button