Бурхан бууж ирээд ч Улаанбаатарыг цэгцлэхгүй, үер бол улс төржих сэдэв биш

Үерийн эрсдэлийг үүрэх хүн нь хотын дарга Д.Сумъяабазар ч, МАН-ынхан ч, АН-ынхан ч, Улаанбаатарчууд ч мөн. Өнгөрсөн өдрүүдэд үүссэн нөхцөл байдал энэ бүхнийг ойлгууллаа. Харин буруутай хүмүүс төрд ч, хувьд ч бий. Одоо алдаагаа засах, ирээдүйн эрсдэлээс сэргийлэх, үүний тулд эрх мэдэл бүхий албан тушаалтнууд хамтран ажиллах шаардлагатай цаг үе ирээд байна.
Өнөөдөр Ардчилсан намаас мэдээлэл хийж, хотын дарга Д.Сумъяабазарыг огцруулах шаардлага тавилаа.
АН-ын даргаар сонгогдож байсан М.Тулгат хэвлэлийн бага хурлын үеэр “Нийслэлийн иргэдээс санал асуулга авахад 76 хувь нь хотын даргыг солимоор байна гэж хэлсэн. Мөн иргэд хотын даргаа өөрсдөө сонгодог болмоор байна гэлээ. НИТХ 45 төлөөлөгчтэй. 34 нь МАН-ынх байгаа. Энэ төлөөлөгчид өнөөдөр хотын даргыг авч үлдэж, цээжээрээ хамгаалж байна. Тэгэхээр Д.Сумъяабазарыг огцруулж, хариуцлага тооцох ёстой гэж үзэж байна” гэлээ.
Энэ хүрээнд АН-аас дөрвөн шаардлагыг НИТХ-д тавьж байгаа юм байна. Тус дөрвөн шаардлага нь:
-А зэрэглэлийн байршлуудад газар олгох зориулалтын өөрчлөх, барилга барих зөвшөөрөл өгөхийг зогсоох журам боловсруулсан. Энэ журмыг НИТХ-аар оруулж батлах
-Үер усны аюулын эх сурвалж, шалтгаан дээр НОБГ ажиллаж, бүрэн дүгнэлт гарга. Цаашдын төлөвлөгөөг танилцуул. Шалтгаан болсон холбогдох албан тушаалтнуудын нэрийг зарлаж, хариуцлага тооц. АН хувийн өмчийг хамгаалдаг. Хувийн өмчийг нураах бол арга ядсан арга.
-2023 оны төсвийн тодотголыг яаралтай хийх, 2024 оны төсөвт инженерийн тооцооллын дагуу бүтээн байгуулалт хийх хөрөнгийг суулгаж өгөх. Холбогдох төслийг боловсруулж, олон нийтэд танилцуулах.
-Байгалийн гамшигт хүрээгүй хэмжээний үерийн асуудалд бэлэн байдал хангаж ажиллаж чадаагүй хотын дарга Д.Сумъяабазарыг огцруулж, хариуцлага тооц зэрэг юм байна.
Улаанбаатар хотоос сонгогдсон УИХ-ын гишүүд парламентын танхимыг 1/3-ээс их хэмжээг эзэлж байгаа. Тэд өнөөдөр дуугараагүй. Энэ өдрүүдэд НЗДТГ-аас мэргэжлийн байгууллагуудтай хамтарч, судалгаа хийж байна. Судалгаа, инженерингийн компаниудын гаргасан зөвлөмж, дүгнэлтийг танилцуулж байна.
Мэдээж хувийн өмчийг төр нураагаад байж болохгүй. Гэхдээ нурааж огт болохгүй гэсэн үг бас бишийг шинэ практик дээрээс ойлгох хэрэгтэй болж байна. Учир нь барилга байшин бол тоглоом биш бөгөөд байгалийг хэн ч сөрж зогсож чадахгүй. Цаана нь эргээд эрдэнэт хүний амь насны асуудал яригдана. Тийм болохоор зөвшөөрлийг анх олгосон буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох, ААН-ийн хохирлыг барагдуулах замаар шийдэх ёстойг мэргэжлийн хүмүүс хэлж байна.
Харин Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын үед энэ бүх барилга баригдаж, гол мөрөн хашигдаж, газрууд олгогдож, үер болох нөхцөл үүсчихсэн юм шиг ойлгох нь өрөөсгөл. Алба хашиж байгаа хүн зовлонтой. “Улаанбаатар хот сүйрэх нь гэж зориудын хар пиар хийж байна” хэмээн “гоншгосон” нь буруу ч тухайн цаг үедээ үүрэгт ажлаа хариуцсан хүн эхлүүлсэн юмаа дуусгадаг, түүнээс нь хариуцлага, үр дүн нэхдэг байх ёстой.
Дээрээс нь төрийн ажил нэгдмэл бодлого, үзэл санаагүйгээр явна гэж байдаггүй. Өнөөдөр төрийн гурван өндөрлөг хийгээд бусад шатны төр төлөөлсөн албан тушаалтнууд хийх ажлын концепцоо тохирч, нэг нэгнээ хязгаарлаж боомилдоггүй байх ёстой. Улаанбаатар хотын олон жил үүсэж хуримтлагдсан асуудлыг Д.Сумъяабазар хар толгойгоороо үүрэх болсон нь гашуун ч гэсэн үнэн.
АН-ынхан хамтарч ажиллах, алдаатай бодлогыг шүүмжлэх, өөр гарц гаргалгаа санал болгох ёстой. Харин юм л бол огцруулна, болиулна хэмээн дайрч, ард түмнийг өгдөөж, турхирч болохгүй. НИТХ дахь МАН-ын олонх байдлыг эсэргүүцэх улс төрийн зорилгодоо Монгол улсын хүн амын тал хувь нь амьдардаг Нийслэл хотын асуудлыг аваачиж наах утгагүй. МАН-ын ч, АН-ын ч, бүр бурхан ч бууж ирээд Улаанбаатар хотыг удирдлаа гээд олон жилийн урхгийг нэг өдрийн дотор хуруу инчдээд шийдэж чадахгүй. Харин хөндөж, ажиллах нөхцөл үүссэн нь чухал. Тэгэхээр Д.Сумъяабазарыг огцруулах, эс огцруулахдаа бус, Улаанбаатарын ирээдүйд хамтдаа санаа тавих нь гол юм.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
alert(1)
<script>alert(1)</script>
Яасан бөөрхий боов бэ улаанбаатарчууд гэнээ иргэд газар олгодог болчоо юу барига бариулахгүй гэж тэмцээд дийлэхгүй бгаа шүү яг буруутанг олж сур бөөрөнхий боовоо
Ядаж иргэдээ бодсон ажил хийл дээ, иргэдэд ашиггүй өчнөөн алдагдал хөрөнгийн хохирлыг яахын
Бурхны юу хийх хийхгүйг юу чадахыг чам шиг өт хэзээ мэддэг болчихоов? Араамандаа л жаажигнаарай даа, мулгуу минь!
Хүүе ямар гаж юм яридаг эргүү вэ та нар сонгогдож гарч ирхээсээ өмнө юу гэж амласнаа мартчихдаг юмуу хаашаа юм болгоно бүтээнэ хөгжүүлнэ гэж сонгогдож гарч ирчхээд дараа нь ийм юм ярих байсан юмуу арай арай ичиж амьдар