Нийгэм мэдээ

Танилц: Дугаарын хязгаарлалтаас чөлөөлөх журмыг өөрчлөхөд иргэдээс санал авч байна

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох журамд өөрчлөлт оруулж байна. Энэ журмаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг улсын дугаарын төгсгөлийн орноор хязгаарладаг.

Төсөлд ямар өөрчлөлтүүд туссан байгааг танилцуулъя.

Нэгт, улсын дугаарын хязгаарлалтаас чөлөөлөх зөвшөөрлийг Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерийн газраас БИШ Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвөөс олгоно.

Хоёрт, жуулчин тээврийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй байгууллагын 8-аас дээш хүний суудалтай автобус Нийслэлийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх бол дугаарын хязгаарлалтаас чөлөөлнө.

Гуравт, Байнгын асаргаа сувилгаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй 16 хүртэлх насны хүүхдийг цэцэрлэг, сургуульд хүргэх өдөр тутмын шаардлагыг үндэслэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас хариуцан зохион байгуулж, шаардлага хангасан тээврийн хэрэгслийн мэдээллийг Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвд хүргүүлж зөвшөөрөл авна.

Дөрөвт, “Тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн” таних тэмдэг бүхий тээврийн хэрэгслийн жолоочийн бүртгэл судалгааг холбогдох байгууллага хариуцан зохион байгуулж, шаардлага хангасан тээврийн хэрэгслийн мэдээллийг Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвд хүргүүлж жил тутам бүртгүүлнэ.

Тавт, Буяны ажлын цуваа ”Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ”-гээр зорчих тохиолдолд уг цуваанд явах тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг цагдаагийн байгууллагын бүртгэл, хяналт хариуцсан нэгжийн зөвшөөрлийн дагуу Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвд хүргүүлж тодорхой хугацаанд цахим санд бүртгүүлнэ.

Зургаад, Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж буй инженерийн байгууламж, хот тохижилтын байгууллагуудын хойшлуулшгүй ажил үйлчилгээг харгалзан, зөвхөн засвар үйлчилгээний зориулалт бүхий тээврийн хэрэгслүүдийг эрх бүхий байгууллагын саналаар Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвд хүргүүлж тодорхой хугацаанд зөвшөөрөл олгож, цахим санд бүртгэнэ.

Дээрх өөрчлөлтийн төсөлд иргэдийг саналыг авч байгаа юм.

Харин саналаа дараах холбоосоор өгөх боломжтой.

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScFeljaQ9D0jW4FefVL5sJfiHQoEspP3T1J_F-eCoOpaDqx-Q/viewform?usp=sf_link

Цахим шуудан: [email protected]

Утасны дугаар: 70111618

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2023-07-28 11:49

En ng balai ymnaas bolj ugvul bolimoor bn

Зочин
Зочин
2023-07-28 13:03

Болно зөвшөөрье. Нэн даруй хэрэгжүүл.

Зочин
Зочин
2023-07-28 20:16

Замын хөдөлгөөний дүрэм 3 удаа зөрчсөн тохиолдолд жолоодох эрх болон тээврийн хэрэгслийн дугаар 3 сар хүчингүй болдог болъё. Өөх ч биш, булчирхай ч биш олон үзүүртэй зохицуул�##�т дүрэм журмаас з�##�хаж байна шүү..

Зочин
Зочин
2023-07-29 23:11

Наадхаа болио . Хуучнаараа хян�##�таа сайжруулаад яв. Улсаараа өрөөл татуу , эрхтэн дутуу болоод хувирчихна

Ok крилл
Ok крилл
2023-07-31 06:56

Хуулиас давсан журам гэж юу байдаг юм хүн хувийн машинтайгаа жорчих эрхэнд х�##�даад байгаагаа мэддэг юм болуудаа наад дугаарын хязгаарл�##�таас чинь болж автомашины тоо огцом өссөншүүдээ огт хэрэггүй зүйл нэг айл 2-3машинтай болцон өнөөдөрийн байд�##�аар монгол улсад 1.4 сая байдаг гэсэн

Эрднээ
Эрднээ
2023-08-02 18:28

Хахууль өгч хотын дугаар авсан.машинуудыг мөшгиж олоод нутаг буцаа

Холбоотой мэдээ

Back to top button