НИЙГЭМ

ФОТО: Ховдод 1308 хөөмийч зэрэг хөөмийлж, Гиннесийн дээд амжилт тогтоолоо

Уншигч та бүхэнд баяртай мэдээ дуулгахад, монгол түмний өв соёл, улажлалыг охь болсон хөөмийг Гиннесийн дээд амжилтад бүртгүүлэх үйл ажиллагаа өнөөдөр Ховд аймагт болов.

Ховд аймагт хамгийн олон буюу 1308 хөөмийч зэрэг хөөмийлснийг “Гиннесийн ном”-д албан ёсоор бүртгэлээ. Английн Лондон хот дахь Гиннесийн амжилтын хорооыны гишүүн У.Анжела, Регги Лу нар албан ёсоор бүртгэн, батламж гардуулав.

“Хүн хөгжим” гэгддэг хөөмийг Гиннесийн дээд амжилтад бүртгүүлэх сорилтод оролцохоор Тува, ӨМӨЗО-ноос хөөмийчид зорин иржээ. Тэдний хамгийн залуу нь тав, ахмад нь 83 настай байв.

Монгол хөөмийг дэлхийн дээд амжилтад бүртгүүлэх "Түүхэн бахархлын өдөр” үйл ажиллагааг Ховд аймгийн ИТХ, ЗДТГ, Дэлхийн хөөмийн холбоо хамтран зохион байгуулсан юм.  

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button