ДЭЛХИЙ

Окинава арал дахь 500 жилийн настай шилтгээн шатаж байна

Япон улсын Окинава арал дээр оршдог Юнескогийн соёлын өвд бүртгэлтэй Шури шилтгээн өнгөрсөн шөнийн 03.00 цаг орчмоор галд автан шатаж эхэлжээ. Шилтгээн ЭТ 1400-аад онд буюу Рьюкку хааны үед баригдсан ба, 500 гаруй жилийн насыг элээж буй юм.

Эхлээд шилтгээний гол барилгад гарсан түймэр цааш түгж, бусад байгууламжуудыг галт автуулж эхэлсэн бөгөөд гал унтраах ажиллагаа одоо хүртэл явагдаж байна. Энд сүүлийн өдрүүдэд олныг хамарсан хэд хэдэн соёлын арга хэмжээ явагдсан бөгөөд, хамгийн сүүлийнх нь гал гарч эхлэхээс хоёр цагийн өмнө дууссан аж. Галын шалтгааныг одоогоор олж тогтоогоогүй байна.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button