БИЧЛЭГ: Монголын циркчид олон улсын А зэрэглэлийн тэмцээнээс мөнгөн цом хүртлээ

БНХАУ-ын Учао хотод хоёр жил тутамд зохион байгуулдаг олон улсын А зэрэглэлийн циркийн жүжигчдийн тэмцээн энэ сарын 27-30-нд болов. 18 орны циркчид өрсөлдсөн тэмцээнээс “Монгол циркийн хөгжлийн төв”-ийн уран бүтээлчид шааригтай акробатын (Mystery of Gentlemen) үзүүлбэрээр оролцож мөнгөн цом хүртлээ.

Тэд Ж.Раднаабазарын нэрэмжит циркийн сургуулийн 21 дахь төгсөлтийн залуу жүжигчид. Эдгээр циркчдийн номерын багшаар Х.Ганболд, продюсер Н.Эрдэнэ нар ажиллажээ.
“Монгол циркийн хөгжлийн төв”-ийн уран циркчид дээрх уран бүтээлээрээ 2019 онд олон улсын дөрвөн тэмцээнд оролцож, нэг алт, гурван мөнгөн цом ав удахгүй болох Ж.Раднаабазарын нэрэмжит циркийн сургуулийн 80 жилийн ойдоо бэлэг бариад байгаа юм. Тэд энэ жилийн 11, 2020 оны нэгдүгээр сард Францад болох олон улсын циркчдийн “Grenoble”, “Massy” тэмцээнд оролцохоор төлөвлөжээ.
Б.БУЯНДАЛАЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.