ДЭЛХИЙ

Гал тэргэнд газ дэлбэрч, 70 гаруй хүн нас бараад байна

Пакистан улсад зорчих үйлчилгээний нийтийн галт тэргэнд газ дэлбэрч, их хэмжээний гал гарснаас хамгийн багадаа 70 хүн амь эрсдээд байгааг хэвлэлүүд мэдээлж байна. Цахим орчинд байршсан зураг, бичлэг дээрээс галт тэргийн цонхоор гал маналзаж, хүмүүс уйлан, орилолдож байгаа нь мэдэгдэж байгаа юм.

Тус улсын зам тээвэр хариуцсан сайд Шейх Рашид Ахмед нас барагсдын ихэнх нь галаас зугтсандаа гал тэрэгнээс унаж байгаа тухай хэлжээ. Мөн, галт тэргэнд өглөөний цай хийж уусан хэсэг хүмүүсийн болгоомжгүй үйлдлээс болж газ дэлбэрснээр их галын эх үүсвэр тавигдсан аж.

Нас барагсдын тоог одоогийн байдлаар нарийн тодорхойлоогүй байгаа бөгөөд нэмэгдэх хандлагатай гэдгийг хэлж байна. Үүнээс гадна 40 орчим хүн хүндээр шархдсан гэнэ. Хоёр бүс нутгийг холбох чиглэл бүхий уг галт тэрэг замынхаа голд ийнхүү осолдсон учир эмнэлгийн байгууллагууд яаралтай хүрч ажиллахын тулд бүх нөөц бололцоогоо дайчилж байгаа аж.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2020-01-17 08:00

Viagra 100mg Kosten Bulgaria Buy Viagra Persantine [url=http://cialibuy.com]Cialis[/url] Cialis Generique En Pharmacie Canada Viagra Prescr

LesOrdiff
LesOrdiff
2020-01-28 12:28

Levitra Mit Viagra Kombinieren [url=http://apcialisle.com]cheap cialis[/url] Propecia 1mg 20mg Cialis Kamagra Now Uk

LesOrdiff
LesOrdiff
2020-02-07 22:48

Ed Cures http://abuycialisb.com - Cialis Cialis Duree D'Action Buy Cialis Generic Levitra Canada Pharmacy

Холбоотой мэдээ

Back to top button