Нийгмийн

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг шүүх хурал хойшилжээ

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2019.11.01/ өглөө 09.30 цагт товлогдсон УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 12 хоногоор хойшилжээ.

Тодруулбал, шүүгчдэгч Д.Гантулгын ээж бурхан болж, ажил явдал нь өнөөдөр болж буйтай холбоотойгоор шүүх хурлыг хойшлуулсан байна. Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар Д.Гантулгын шүүх хурлыг хойшлуулж өгөөч хэмээн бичгээр гаргасан хүсэлтийг эсэргүүцээгүй аж.

Шүүгдэгч Д.Гантулгад урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтжээ.

П.УРНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button