Нийгмийн
БНХАУ-ын 800 иргэнийг өнөө орой албадан гаргана

Өнгөрсөн мягмар /2019.10.29/ гарагт Тагнуулын ерөнхий газраас Улаанбаатар хотын нэр бүхий дөрвөн зочид буудалд байрлаж байсан нийт 800 орчим хятад иргэдийг баривчлан саатуулсан. Мөн мянга орчим компьютер, 10 мянга орчим гар утасны үүрэн телефоны сим картуудыг илрүүлж хураасан билээ.
Хэргийн талаар тодорхой мэдээллийг ТЕГ-ын зүгээс өгөөгүй ч тэднийг хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан, цахимаар мөнгө угаасан хийгээд кибер гэмт хэрэг үйлдсэн зэрэг хэрэгт сэжиглэж буй юм.
Тэгвэл өнөө орой буюу арваннэгдүгээр сарын 2-ны 20:45 цагаас тэдгээр 800 хятад иргэнийг Монгол улсын нутаг дэвсгэрээс албадан гаргахаар болжээ.
Х.ЭРХЭС











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.