Нийгмийн

ШЕЗ-ийг тус зөвлөлийн гишүүн Л.Атарцэцэг түр даргалахаар болж, тамгаа гардан авлаа

ШЕЗ /Шүүхийн ерөнхий зөвлөл/ -ийн дарга Н.Лүндэгдоржийг Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар үүрэгт ажлаас нь чөлөөлөөд буй. Түүний бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн тавдугаар сард дуусгавар болсон байсан бөгөөд хуулийн дагуу ШЕЗ-ийн дарга нэг удаа томилогддог бол тэрбээр дахин нэг улиран томилогдсон удаатай юм.

Тэгвэл Шүүхийн захиргааны хуулийн 18 дугаар зүйлийн гуравт "Ерөнхий зөвлөлийн даргын түр эзгүйд түүний үүргийг хамгийн ахмад настай гишүүн нь орлон гүйцэтгэнэ” гэж заасны дагуу тус зөвлөлийн гишүүнээр томилогдоод байсан Л.Атарцэцэг ШЕЗ-ийг түр хугацаанд даргалахаар болжээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button