НИЙГЭМ

Зуухны янданг авснаас болж 25 настай залуу угаартаж нас баржээ

Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт 25 настай залуу угаартаж нас барсан байдалтай олджээ. Харин эх сурвалжийн мэдээлснээр тэрбээр гэртээ нэг эмэгтэйн хамт байсан бөгөөд, нас барсан шалтгаан нь гал түлснийхээ дараа зуухны яндангаа авч тавьснаас болж угаартсан гэсэн эхний дүгнэлт гарсан байна.

Ийм учир хэргийг гадны нөлөөтэй, хүн амины сэдэлтэй байж болзошгүй гэж үзэн цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэл нээн ажиллаж эхэлжээ.

Ташрамд дурдахад, урд шөнө угаарын хийн хордлого бүхий дуудлага бүртгэгдээгүй байна.

Х.ЭРХЭС

Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close