НИЙГЭМ

АНУ-д уралдсан монгол морийг хөл нь хугарсан тул "унтуулсан” байна

"Макс” группийн ерөнхийлөгч, Монгол улсын тод манлай уяач Д.Ганбаатарын "Монгол Адуучин” нэртэй хурдан хүлэг АНУ-ын Breeders Cup уралдаанд оролцсон юм. Уралдаан бямба гарагт /2019.11.02/ болсон бөгөөд, харамсалтай нь финалын шатанд "Монгол адуучин”-ны хөл хугарсан тул хасагдсан байна. Үзэгчид түүнийг барианд орохынхоо өмнөхөн аман хүзүүдэж байгаад ингэж осолдсон гэдгийг хэлж байгаа юм. Түүнийг Абель Седилло гэгч унаж уралдсан.

Харин хөл нь хугарсны дараа малын эмч нарт үзүүлэхэд найдваргүй хэмээн үзэж унтуулах тариа хийжээ. Энэ тухай тэдний зүгээс албан ёсны мэдэгдэл гаргасан байна. "Монгол адуучин” хүлэг 17 удаагийн морин уралдаанд түрүүлж байсан удаатай.

Х.ЭРХЭС

https://www.facebook.com/100025170544257/videos/512437152938632/?t=0
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-11-04 09:46

эвий минь гэж тэндхийн хөрс агаар нь зохихгүй байна

Зохиолч Л.Пүрэвдорж
Зохиолч Л.Пүрэвдорж
2019-11-04 11:10

Нүдний нулимс гараад энэ мэдээг харж чадсангүй. Ухаант м�##� адуу ,Монголын нэрийг дэлхийд дуулгаж яваад үрэгдэж дээ, хөөрхий минь.

Зохиолч Л.Пүрэвдорж
Зохиолч Л.Пүрэвдорж
2019-11-04 11:21

Хөрст дэлхийн
Омголон хээр морь
Хөх тэнгэрийн
Онгон хийморь.

Зочин
Зочин
2019-11-04 13:01

Хөл хугарсны төлөө �##�чихаж бгаамуу. Харгис юмаа. Үр төлийг нь авч болдоггүй юм бхдаа

Холбоотой мэдээ

Back to top button