НИЙГЭМХУУЛЬ

УИХ-ын гишүүн М, Х нар мөрийтэй тоглож байгаад баригджээ

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх “Моннис” компанийн байранд нэр бүхий бизнесмэн, УИХ-ын гишүүнтэй нийлж мөрийтэй тоглож байгаад АТГ-ынханд баригджээ.

АТГ-ын мөрдөн байцаагчид нийслэлийн прокурорын зөвшөөрөлтэй гэмт хэрэгт холбогдож байгаа нэгэн хүнийг баривчлахаар тусгай ажиллагаа хийсэн байна. Ингээд байгаа газрыг нь олж тогтоон баривчлах ажиллагааг хийжээ. Мөрдөн байцаагчид тус компанийн таван давхрын өрөөнд орох үед том ширээн дээр хөзөр, хясаа, их хэмжээний мөнгө байсан гэнэ.

Мөн УИХ-ын нэр бүхий хоёр гишүүн баривчлан саатуулах гэж байсан хүнтэй хамт мөрийтэй тоглоод сууж байжээ. АТГ-ынхан дээрх асуудлыг баримтжуулан Эрүүгийн цагдаагийнханд өгөөд байна.

Цагдаа нар дээрх хэргийг шалгаж байгаа эсэх нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна. Өөрөөр халбал, УИХ-ын хоёр гишүүн мөрийтэй тоглож байсан хэргийг цагдаа нар нам дараад өнгөрөөх гэж байгаа гэх мэдээллийг зарим эх сурвалж өгч байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ: ҮНДЭСНИЙ ШУУДАН

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

3
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
2 Сэтгэгдлүүд
1 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
зочин
зочин

улсын их хурлын м.х.нар хулгай хииж авилга авсан мөнгөөрөө мөриитэй тоглож нүднии булай нууд бас ман намынхаа нэрииг бузарлаж ман нам дандаа хог новшнуудын үүр гэдгээ харуулав

Зочин
Зочин

Хүрэлбаатар хаянхярваа мурат өөр үсгүүдээр эхэлсэн хэн байдаг

Yum
Yum

Arai l denduu yumaa. Eldeviin l yum hiih yum.

Back to top button