УЛС ТӨР
АТГ: УИХ-ын хоёр гишүүн мөрийтэй тоглож байгаад баригдсан гэдэг мэдээлэл худал
УИХ-ны нэр бүхий хоёр гишүүн мөрийтэй тоглож байгаад, АТГ-аас зохион байгуулсан тусгай ажиллагааны үеэр саатуулагдсан талаар өнөөдөр хэвлэлүүд мэдээлсэн. Улмаар уг мэдээллийг олон нийтэд ил гаргалгүй, дарж өнгөрүүлэхээр зэхэж байгаа талаар онцолсон юм.
Харин АТГ-аас мэдээллийг үгүйсгэсэн байна. Гэвч улс төрийн хүрээний эх сурвалжууд мэдээллийг үнэн гэж буй нь анхаарал татав. Мөнхүү сошиал орчинд Д.Хаянхярваа, Ж.Мөнхбат мөрийтэй тоглоогүй гэдгээ мэдэгдээд байна.
Г.ИТГЭЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ганц алхам газар худлаа үнэн гээд яахав дээ. Тодорхой ш дээ