УЛС ТӨР
Шахмал түлшний талаарх нээлттэй сонсгол хойшилжээ

Нийслэлийн ИТХ-ын нэр бүхий 12 төлөөлөгч өнгөрсөн долоо хоногт сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлыг холбогдох албаныхан, мэргэжлийн хүмүүс болон хохирогчид зэрэг олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлэхээр Ерөнхий хяналтын сонсгол явуулах хүсэлт гаргасан байдаг.
Иймд нийслэлийн ИТХ-аас холбогдох хуулиудын дагуу Ерөнхий хяналтын сонсголыг өнөөдөр зохион байгуулах тов гаргасан ч тодорхойгүй шалтгаанаар түр хойшлуулсан байна.
Нээлттэй сонсголыг хойшлуулсан шалтгааныг албаныхан удахгүй мэдээлэх аж.
П.УРНАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.