УЛС ТӨР

Д.Тогтохсүрэн: Төсвөөс 250 тэрбумын зардлыг хасч, зарим санхүүжилтийг нэмнэ

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар өнөөдөр 2020 оны төсвийн тухай хуулийн төсөл тэргүүтэй цаг үеийн асуудлуудыг хэлэлцсэн байна. Бүлгийн хурлын дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийв. Тэрбээр: 

-УИХ 2020 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ. УИХ-ын даргын захирамжаар II III IV хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулагдсан. 20 гаруй гишүүдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж байна. Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөл дээр ажиллаж, хэд хэдэн хувилбар боловсруулж байна. Нийт дүнгээр нь 250 тэрбум төгрөгийн зардлыг бууруулж, тэр хэмжээгээр зарим зардлыг нэмж байна. Эрүүл мэндийн салбарт нэлээн анхаарал тавьж байна. ХСҮТ-д анхаарч, мөн томоохон эмнэлгүүдийн төхөөрөмжийг шинэчилнэ. Хавдрын эрт оношлогоог илрүүлэх чиглэлээр хууль баталсан. Нийслэлийн хэмжээнд шинээр 6 ЕБС барихаар төсөвт мөнгө тусгана. Нийслэлээс 319.3 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлж байгаа. Үүнийг бууруулж өг гэж нийслэлээс сонгогдсон гишүүд тавьдаг. Энэ асуудалд зохицуулалт хийнэ" гэж онцоллоо.

Мөн Элчин сайдуудыг томилох асуудлыг Ерөнхийлөгчөөс оруулж ирсэн. Ерөнхийлөгчийн саналыг бүлэг дэмжсэн байгаа. Цаашдаа байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд явна гэж тодотгов.

-Төсвөөс ямар ямар таналт хийж байна вэ?

-Төсөв дээр тодорхой саналыг хасч байгаа. Зарим хөрөнгө оруулалтын дүнг бууруулж, он дамжуулж байгаа. Одоогоор яг тогтсон зардлуудын задаргаа гараагүй байна.

-Ашигт малтмалын тухай хуулийг заалтыг ҮХЦ хүчингүй болгосныг хэлэлцсэн үү?

-Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг чөлөөлвөл 2020 орны төсөв дээр 1.2 их наяд дутахаар байгаа. Тиймээс энэ чиглэлээр ажиллаж байна.  Холбогдох хуулийн өөрчлөлтийг энэ долоо хоногт хийхээр тогтсон. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын даргын зөвлөлийн хурал дээр ярьсан.

Г.ИТГЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button