Энтертайнмент

“Хааны хачин” үзэсгэлэн Богд хааны ордон музейд дэлгэгдлээ

“Хааны хачин” нэртэй VIII Богд Жавзандамба хутагт болон улсын эх дагина Дондогдулам нарын эдэлж хэрэглэж байсан эд дурсгалын зүйлс, ховор нандин, хачин сонин үзмэрүүдийг Богд хааны ордон музейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэлээ.

Богд хааны мэндэлсний 150 жилийн ойг соёрхон ёслох зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч гаргаж, орон даяар тэмдэглэх захирамжийг Монгол Улсын Ерөнхий сайд баталж энэ жилийн турш олон ажил өрнүүлж байна. Богд хааны мэндэлсэн 11 дүгээр сарын 4-ний өдрийг угтан энэхүү үзэсгэлэнг гаргаж байгаа аж. Богд хааныг “хачин цуглуулгатай, хачин сэтгэдэг, хачин хүн” байсан, тиймээс хачин үзмэрээс нь ил гаргаж байна хэмээн музейн ажилчид онцолжээ.

Үзэсгэлэнд Богд хаан, Дондогдулам хатны титэмт малгай, лүүжин буухдаа өмсдөг байсан шүрэн малгай, үнэт дээл, алтан гутал зэргээс гадна, ёстой л хачин гэхээр, мэргэ зурхайд ашигладаг байсан бөөр, загас хэлбэрийн чулууд, үхрийн чулуужсан яс, хүний гавлан аяга, загасны хошууны ясаар хийсэн хөрөө сэлэм, чойжингийн зангидсан ган сэлэм, төвөд ханчин гутал, төрийн шар ордны дэргэд байрлуулж байсан дохионы буу тэргүүтэнг залжээ.

П.УРНАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button