Нийгмийн

СОНСГОЛ: БНХАУ, БНСУ, ОХУ-ын лабораториудын шинжилгээгээр шахмал түлш хоргүй болох нь батлагдсан

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас санаачлан “Нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлж буй сайжруулсан шахмал түлшний хэрэглээ, анхаарах зарим асуудлууд” сэдэвт Ерөнхий хяналтын сонсголыг өнөөдөр (2019.11.04) зохион байгуулав. Сайжруулсан түлшнээс дээж авч, ОХУ, БНХАУ, БНСУ руу явуулсан лабораторийн хариуны талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуунаас мэдээлэл авсан байна.

ОХУ-ын Москва хотын Элчин сайдын яамаар дамжуулан Санкт-Петербург хотод байрлалтай “Бюро Веритась Русь” ХК-ийн “Регион Север Запад” лаборатори, БНХАУ-ын Нүүрс судлалын хүрээлэнгийн лаборатори, БНСУ-ын Сөүл хотын Элчин сайдын яамаар дамжуулан “SGS Korea” лабораториудад сайжруулсан түлшийг шинжлүүлсэн байна.

Энэ талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун “Сайжруулсан шахмал түлшнээс элемент болон техникийн  шинжилгээ, химийн найрлага, хаягдал утааны найрлага, чөлөөт хөөлт зэрэг үзүүлэлтүүдийг Геологийн төв лаборатори, Ашигт малтмалын ерөнхий газрын Уул уурхай газрын тосны төв лаборатори, Хими, химийн төв хүрээлэн, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар шинжлүүлсэн. Мөн БНХАУ, БНСУ, ОХУ руу илгээж шинжлүүлсэн. Шинжилгээний дүнгээр одоо манайд үйлдвэрлэж, хэрэглэж байгаа шахмал түлшийг 5679:2019 стандартын техникийн шаардлага хангасан байна гэж гарсан” хэмээн мэдээлжээ.

П.УРНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin

Horgui gej yu bhawdee hudlaa yrih yumaa

Sonnen
Sonnen

Энэ түлшнийхээ бүтцэд байгаа болохоос өөр бодисонд байгаа юм бишээ. Түлшний дэгдэмхий нэгдэл буурах тусам угаартах магадлал нь эрс ихэсдэгт л байгах юм.

Холбоотой мэдээ

Back to top button