Нийгмийн

Н.Мөнхбатад ХХБ-д давуу эрх олгосон гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлджээ

Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг АТГ-аас 2016 оны аравдугаар сараас хойш тус банкны хөрөнгийг хууль зөрчин зарцуулсан байж болзошгүй үндэслэлээр шалгаж эхэлсэн. Хэргийг шалгаж эхэлснээс хойш гурван жилийн хугацаа өнгөрөөд байгаа нь энэ юм.

АТГ-аас Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатыг хэд хэдэн үндэслэлээр буруутган шалгаснаас Худалдаа хөгжлийн банканд давуу эрх олгосон гэх хэргийг шалгаж дуусч, яллах дүгнэлт үйлдүүлэн, шүүхэд шилжүүлэх хүсэлтээ НПГ-т хүргүүлсэн талаар хэвлэл онцолжээ.

Тодруулбал, Н.Мөнхбат нь Хөгжлийн банкийг удирдаж байхдаа Худалдаа хөгжлийн банканд байдал олгох зорилгоор сонгон шалгаруулалт зарлалгүй, тус банкны төв барилгаас оффисын байр худалдан авсан гэх үндэслэлээр буруутгагдсан аж. Тэрбээр 27.5 тэрбумаар Хөгжлийн банканд оффисын байр худалдан авахдаа 4.5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж үзсэн байна.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-11-05 09:31

2 davxariig 27 terbumaar avsan yumuu. Arai denduu yum

Зочин
Зочин
2019-11-05 09:48

muu hulgaich

Холбоотой мэдээ

Back to top button