УЛС ТӨР

БАЙНГЫН ХОРОО: С.Даваасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг  албан тушаалаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.

УИХ-ЫН ГИШҮҮН С.ЧИНЗОРИГ: УИХ-ын дарга Г.Занданшатар  анх хөриуцлага тооцох асуудлыг оруулж ирсэн. Гэтэл Санхүүгийн зохицуулах  хорооны дарга С.Даваасүрэн чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн байна. Энэ тань тэгэхээр анхны зорилгоосоо өөр болчих юм биш үү.

УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР: Саарал жагсаалтад Монгол Улс орсонтой холбогдуулан, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарт хариуцлага тооцох асуудлыг хөндсөн. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн тул хүсэлтийн дагуу асуудлыг хэлэлцүүлж байна.

Ингээд Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 61.5 хувь нь дэмжлээ. Ингэснээр байнгын хорооны санал дүгнэлтээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр болов.

Үргэлжлүүлэн Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж эхэллээ.

Г.ИТГЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
LesOrdiff
LesOrdiff

Louer Levitra Generique [url=http://cialibuy.com]Cialis[/url] Levitra Without Prescription Auto Viagra Through The Mail Generic Provera Leg

LesOrdiff
LesOrdiff

Where Can I Buy A Z Pack Online http://apcialisle.com/# - cialis 5mg Does Alcohol Affect Cephalexin Buy Cialis Discount Pharmacy Pill

StevSlarie
StevSlarie

No Prescription Lasix Online http://abcialisnews.com - cialis Cialis 20mg Medpex Buy Cialis Zithromax Suspension Storage

Холбоотой мэдээ

Back to top button