БОЛОВСРОЛНИЙГЭМ

Ц.Элбэгдорж “American School of Ulaanbaatar”-ын хувьцааг худалдаж авчээ

Зах зээл дээр 100 тэрбум орчим төгрөгийн үнэлгээтэй гэлцдэг “American School of Ulaanbaatar” хувийн өмчийн сургуулийн хувьцааг Монгол улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Эрчим хүчний сайд асан Д.Зоригт нар худалдан авчээ. Тодруулбал, 2019 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр нэр дурьдсан эрхмүүд тус сургуулийн хувьцаа эзэмшигчийн статусаар Улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.

Хан-Уул дүүргийн 11-р хороо буюу Зайсангийн дэнжийн ойролцоо байрлалтай, басхүү чинээлэг бизнесмэнүүдийн хүүхдүүд суралцдаг эл сургуулийн бага ангийн /1-5-р анги/ төлбөр нь 16 сая төгрөг. Харин дунд ангийн /6-8-р анги/  төлбөр 20 сая төгрөг бол ахлах ангийн /9-12-р анги/ төлбөр нь 24 сая төгрөгт хүрдэг юм.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хувьд 2016 онд АТГ-т өгсөн хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ,

  • Өөрөө жилд 88.2 сая төгрөгийн орлоготой
  • Эхнэр Х.Болормаа нь жилд 12.3 сая төгрөгийн орлоготой
  • 526 сая төгрөгийн хоёр орон сууц
  • 635 сая төгрөгийн үнэт эдлэл
  • 57.4 сая төгрөгийн дансан дахь хадгаламжтай гэж мэдүүлсэн байдаг.

Онцлууштай нь, 2018 онд /Дээрх хөрөнгө оруулгын мэдүүлгээс хойш/ тэрбээр өөрийн хүү Э.Эрдэнэ ба Г.Бүүвэйхүү нартай хамтарч гадаад худалдаа, бизнесийн зөвлөгөө өгөх чиглэлээр ажиллах “Элбэг Эрдэнэ консалтинг” ХХК-ийг байгуулсан. Үүнээс гадна Ц.Элбэгдорж Монгол улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа“Хүүхдийн Ирээдүй Хөгжлийн Гарц Болор Сан”, “Женесис” ХХК тэргүүтэй есөн ХХК, НҮТББ, Сангуудыг байгуулж, хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн байдаг.

Х.ЭРХЭС

Таг

Холбоотой мэдээ

3 Сэтгэгдэл

  1. ОЛОН ЖИЛИЙН АВИЛГЫН МӨНГӨ ДӨӨ. ТӨР ГЭЖ ТӨР ШАЛГАЖ ЧАДАХГҮЙ ЮМ ДАА. ГЭВЧ НЭГ ӨДӨР НАР ГАРНААААА ХУЛГАЙЧ НАРАААА. ТЭР ӨДӨР ЯАХЫГ ЧИНЬ ХАРНАААААААААААААА

  2. Сургуулийн хувьцааг худалдаж авсан бус үндсэн эзэмшигчид нь өмчөө нэр дээрээ шилжүүлэн авчээ?! гэдэг бодол төрлөө?! үнэхээр тасарчихсан хулгайчууд юмаа?!

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close