Нийгмийн

Хятад иргэдийг Монголд авчрах ажлын гол удирдагч Х гэгч эмэгтэй СААТУУЛАГДАЛГҮЙ үлджээ

Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн байгууллагатай хамтран зохион байгуулсан тусгай ажиллагааны хүрээнд Нийслэл дэх таван зочид буудлаас БНХАУ-ын 780 гаруй иргэдийг /2019.10.29-30/ саатуулсан. Улмаар өнгөрсөн  амралтын өдрүүдэд БНХАУ-ын иргэдийг хил гарган, тус улсын талд хүлээлгэн өгөх үйл ажилллагааг зохион байгуулсан билээ.

Хуулийн байгууллагаас БНХАУ-ын иргэдийг Монголд авчрах ажлыг зохион байгуулсан гэх 14 иргэнийг 30 хоногийн хугацаатайгаар саатуулан шалгаж байгаа юм.  Гэвч хятад иргэдийг Монголд байршуулах гол ажлыг удирдаж, орчуулагчаар ажилласан Х гэгч өвөрмонгол эмэгтэй саатуулагдаагүй сул байгаа талаар эх сурвалж мэдээлэв.

Эх сурвалжийн өгч буй мэдээллээр бол, Х гэгч өвөрмонгол эмэгтэй нь Монгол Улсын иргэншил авсан, бийлэг нэгэн бөгөөд урд хөрш дэх уг хэргийн хамаарал бүхий  хүмүүстэй нягт холбоотой ажилладаг аж. Тэрбээр, монгол дахь нөлөөллөөрөө дамжуулан, саатуулагдсан хятад иргэдийн асуудлаар нэр бүхий улс төрчидтэй холбогдох үйлдэл хийж байгаа гэх эх сурвалжийн мэдээлэл анхаарал татаж байна.

Г.ҮҮЛТ

Таг

Холбоотой мэдээ

5 Сэтгэгдэл

  1. Эх орноо худалдсан хүний адгуудад хатуу хариуцлага тооцох юмсан. Хууль шүүхийн байгууллагад байгаа хээл хахуульд идэгдсэн шүүгчдийг шинэчлэж сольж улс орноо аврах юмсан! Улс орноо худалдсан хулгайч УРВАГЧ нар ном бичиж ард түмнээр тохуурхаж байна! Эрхэм ерөнхийлөгч өө Монгол ялагдаад байгаа юм биш үү!!! Шүүхийн нөхдүүдийг цэгцлээч ээ!!!

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close