Нийгмийн

“ТЭСО” компанийн программистууд ТҮЦ машин зохион бүтээжээ

“ТЭСО” компанийн программистууд байгууллагын болон цалингийн тодорхойлолт авдаг ТҮЦ машин зохион бүтээжээ. Тодруулбал, тус машинаас ажилчид нь цалингийн тодорхойлолт, ажлын газрын тодорхойлолт, бүртгэлийн мэдээлэл зэргээ шалгаж бичиг хэрэг хөөцөлдөх цаг зав хэмнэдэг болсон байна.

Мөн корпорацийн хэмжээнд нэг бичиг хэргийн ажилтны өдрийн ажлыг нугалдаг болсон аж. Нэг бичиг хэргийн ажилтанд өдөрт 60-70 тодорхойлолт авах хүсэлт ирдэг байна.  

Прогроммистууд ТҮЦ машин зохион бүтээх санаачлагыг дөрөвдүгээр сард гаргаж, гурван сарын хугацаанд программ хөгжүүлэлтийн ажил хийжээ. Улмаар өнгөрөгч долдугаар сард хэрэглээнд нэвтрүүлсэн аж. Одоо тус төхөөрөмж нь өдөрт 50-60 ажилтанд тодорхойлолт гаргаж өгдөг юм байна.

П.УРНАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button