Гадаад мэдээДЭЛХИЙ

Майкл Жордан нэртэй хулуу рекорд эвдлээ

Бүх цаг үеийн хамгийн шилдэг сагсан бөмбөгийн тамирчдын нэг, “NBA”-ийн 6 удаагийн аварга Майкл Жорданыг мэдэхгүй хүн ховор. Тэгвэл танд өөр нэг Майкл Жорданыг танилцуулъя.

Дэлхийн хамгийн хүнд жинтэй хулууны рекордыг 1,247 кг жинтэй Майкл Жордан нэртэй хулуу эвдсэн байна. Жорданыг ургуулсан Миннесота мужийн оршин суугч Травис Гиенгер 30 мянган ам.долларын шагнал авах юм.

Калифорни мужид болсон Дэлхийн хулуу жинлэх тэмцээнд оролцож рекорд эвдсэнийхээ дараа Гиенгер “Үнэхээр сэтгэл өндөр байна” гэж хэлжээ. Тэрбээр Жорданыг дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Миннесота мужид тарьсан байна.

Үүнээс хойш Гиенгер өдөрт 12 удаа хулуугаа усалж, Жорданыг арчлах зардалд нийтдээ 15 мянган ам.доллар зарцуулжээ. 43 настай тэрбээр өсвөр наснаасаа эхэлж хулуу тариалж, гурван удаа Дэлхийн хулуу жинлэх тэмцээнд ялж байсан юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button