УЛС ТӨР

Элчин сайдуудыг томилохыг дэмжлээ

Ерөнхийлөгчөөс таван улсад суугаа Элчин сайдыг эгүүлэн татаж, томилох саналыг оруулж ирсэн. Уг саналыг өнөөдөр /2019.11.06/ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцлээ.

Тодруулбал, ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад томилохоор зөвшилцөж буй Дуламсүрэнгийн Даваа, Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад Шагдарын Батцэцэг, Тайландын Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад Амарсанаагийн Төмөр, Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад Түвдэндоржийн Жанабазар, Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгч, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад Воршиловын Энхболд нарыг томилохоор Ерөнхийлөгч зөвшилцөхөөр хүргүүлсэн саналыг тус байнгын хорооны гишүүдийн олонх дэмжлээ.

Нэр дэвшигчид тус бүрээр санал хураалт явуулахад бүгд 93.3 хувийн саналаар дэмжигдсэн юм.

П.УРНАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button