Сэтгүүлчдийн акц: Б.Энхбаяр сайдын хууль мэдэх эрхэд халдаж байна

ХЗДХ-ийн сайдаар томилогдсон дороо Б.Энхбаяр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан.
Сүүлийн өдрүүдэд нийгэмд өрнөсөн хүүхэд хүчирхийллийн гэмт хэргүүд, үүнээс улбаалсан олон нийтийн уур амьсгал ч нөлөөлсөн. Нөгөө талаас шинэ сайд энэ нөхцөл байдлыг ашигласан.
Тэгвэл нэмэлт өөрчлөлтөд, мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулсан ХҮНД ял шийтгэл оноох заалт туссан. Өмнө нь энэ заалт албан тушаалтан байсан бол одоо "Хүн" болж өөрчлөгдөөд байгаа юм. Ингэснээр зөвхөн мөрдөн шалгах ажиллагааг хариуцан явуулж буй албан тушаалтнуудаас гадна тодорхой мэдээллийг өөрийн эх сурвалжаар олж авч шүгэл үлээсэн, эсгүл түүнийг олон нийтэд мэдээлсэн сэтгүүлч хамаарах утга бий болж буй.
Энэ агуулгын дагуу өнөөдөр МСНЭ болон парламентын сэтгүүлчид акц зохион байгуулж, холбогдох шаардлагыг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт хүргүүллээ.
Мөн акцын хүрээнд Б.Энхбаяр сайдын хуулийн агуулгаа өөрөө тайлбарласан хэвлэлийн бага хурлыг дамжуулсангүй.
Г.САНСАРМАА






















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Иргэдийн мэдэх, сэтгүүлчдын хэвлэн нийтлэх эрхэд халдаж болохгүй. Үүгээр далимдуулж хулгай, луйвраа нуух гэж байна.
Сэтгүүлчид Автобусны хэргийг илрүүлсэн учир, Цаашдын хулгайгаа нуух зорилгоор шоронжсон хууль оруулж ирлээ
Далимдуулж хамаг хулгайгаа нуух гэж байгаа юм
Сэтгүүлчийг шоронд хийж болохгүй