Энтертайнмент

Н.Жанцанноровын охин Ж.Ариунжаргалын шинэ клипийг хоёр хоногт 100 мянган хүн үзжээ

“The Voice of Mongolia” шоунд оролцон өөрийгөө нээсэн Ж.Ариунжаргал арваннэгдүгээр сарын 04-ний өдөр шинэ клипээ цацаад буй. Дуучин Д.Болдын албан ёсны youtube сувгаар цацагдсан “Тал нутгийн охин” шинэ дууг хоёр хоногийн дотор 100 мянган хүн үзсэн өндөр амжилттай байна.

“Тал нутгийн охин” дууны клипийг “Mongal film production” хийж гүйцэтгэсэн бол дууны аяыг Д.Болд, үгийг Quiza бичиж, ятгыг С.Оюунгэрэл, гитарыг н.Мөнх-Оргил, базз гитарыг н.Оюунболд, бөмбөрийг Лемонс хамтлагийн Өөжгий, төгөлдөр хуурыг Дооноо тус тус тоглон, гүйцэтгэжээ.

Ж.Ариунжаргал нь Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын охин. “The Voice of Mongolia” шоунд оролцохдоо ч аавынхаа нэр хүндийг ашиглахгүй, өөрийн ур чадвар авьяасаараа өрсөлдөнө хэмээн, шоуны туршид аавынхаа талаар дурдахаас зайлсхийж байв.

Тэрбээр, “The Voice of Mongolia” шоунд Төрийн соёрхолт Д.Болдыг сонгон багт нь орж, шилдэг дөрвөн оролцогчийн нэгээр тодорч байсан юм.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
LesOrdiff
LesOrdiff
2020-01-31 12:15

Vendita Comprare Levitra Generico http://viacialisns.com/#170 - Cialis Propecia Cost Kmart Cialis Regenon

LesOrdiff
LesOrdiff
2020-02-12 05:38

Zithromax Indications http://cheapcialisir.com - online pharmacy Nexium Over Counter Versus Prescription cialis cheapest online prices Cialis Farmaco Etico

Холбоотой мэдээ

Back to top button