Хамба лам Д.Чойжамц албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн үү

Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн талаар эх сурвалжууд мэдээлж байна.
Үүнийг баталгаажуулахаар Гандантэгчинлэн хийдийн хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад "Энэ мэдээллийг нягталж байгаа. Нэгдсэн байдлаар мэдээлэл өгнө" гэлээ.
Х Богд тодорсноос хойш Гандантэгчинлэн хийд түүнийг албан ёсоор өргөмжлөх, зарлах үйл явцыг далд хэлбэрээр туулж байна. Хэрэв Д.Чойжамц хамбаас буувал дараагийн хамба хэн болохоос шалтгаалж, шашин бөгөөд улс төрийн сонирхолтой нөхцөл байдал үүснэ.
Түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд уг хүсэлтээ өгсөн гэгдэж буй.
Ерөнхийлөгч өдгөө "Бүс ба зам" уулзалтад оролцохоор БНХАУ-д ажлын албаныхны хамт айлчлалын ажилтай байгаа. Бид ЕТГ-аас асуудлыг эш үндэстэй тодруулахаар ажиллаж байна.
Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн тухай хуульд шашны тэргүүнийг Ерөнхийлөгч батламжлах эсвэл чөлөөлөх агуулгатай зохицуулалт байдаггүй.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ ороо бусгаа нийгэм, цөвүүн цагт чадахынхаа хирээр их юм хийсэн, шашнаа өдий зэрэгтэй авч яваа хүн. Хүмүүсийнх нь сүсэг бишрэл сул буян дорой болсон энэ цаг үeд энэ зэрэгтэй байх ч хэцүү. Чой хамба их зүтгэсээн. Дараагийн хамбаар Монгол багшийг л бэлдээ болов уу гэж бодож байна
Үнэн шүү, буянтай хүн.
Юу гэж ерөнхийлөгчид өргөдлөө өгөх вэ дээ. Гандан хийдийн тэргүүн лам нарынхаа зөвлөлд л өргөдлөө өгөх ёстой. Гандангийн асуудал төрд ямарч хамаагүй. Тэр тусмаа төрийн тэргүүн хамбыг томилох сонгох асуудалд оролцох эрх байхгүй. Энэ бол хуулиараа хориотой мөн хаалттай.
Чойжамц гуай монгол шашин - төрийн үйлсэд түүхэн гавьяа байгуулсан! Тэр бол маш ховор ёстой л эртний ерөөл гэмээр геополитикийн богинохон сиймхийг ашиглан 9- р богдыг зориуд нааш цааш нь урьж хөөж гадна дотныхоныг будлиулж элдэвлэж байгаад 10- р богдыг тодруулж баталгаажуулж авсан явдал !
Манай хужаагийн эрлийзүүдээс томилно.
Одоо нас өндөр болж байна, албаны нөр их ажлаас чөлөөлөгдөж бүтээл номондоо илүү их цаг гаргахсан гэж байгаа байх даа
Таньд эрүүл амар амгалан урт удаан наслахыг хүсэн ерөөе!
Төр шашин хоёр тустай биш билүү!!
Их зүтгэсээн. Даанч энэ ороо бусгаа цагт бүх зүйл санасанаар нь болохгүй, төгс өө сэвгүй байх боломжгүй. Сүүлийн үeд гарсан энэ их хар хэл ам, доромжлолоос за лхаж ядарч байгаа байлгүй дээ. Богдоо тодруулчихсан болохоор хамба бол гол түүхэн үүргээ гүйцэтгэчихлээ. Дараагийн хамбыг ч бас амаргүй даваанууд хүлээж байгаа, за тэгээд эртний тависан eрөөо буяныхаа хүчээр даваад ирэх сайхан жарантай золгох бизээ. Гандангийн ном нь явсаар Шамбал лугаа нийлэх лүндэн буй
За тэгмээр дээ
Чойжамц хамба үхтлээ ажил одоо самарч өгөх улс дүүрэн байгаа
Чой хамба болоогүй ээ цааш ажиллах хэрэгтэй
Чойжамц хамба номын ухаанаас гадна амьдралын хар ухаан ихтэй, бас ухаалаг зөвлөгч хүн байна лээ. Танд эрүүл энх урт удаан насалж, санасан бүхэн тань сэтгэлчлэн бүтэх сайхан ерөөл өргөе.
Чой хамба лам хорлогдсон байж болзошгүй сэжиг таамаг бий шү.Далд Хүн ТББ Нэгүүн.мн Зариг.мн Саит-ууд Хятадын тагнуулын байгуулгийн даалгавараар Ганданг олон нийтэд харлуулах Хамба ламыг суудлаас нь ховхлож унагаах ажилыг зогсолтгүй хэрэгжүүлж хийж ирсэн.Тэдний гол Бай бол Халх Жавзундамба хутагт 10-р Богд юм.
Авгай авах эрхтэй болох нь ашгүй дээ.
Чойбалсан хамба маань аргагүй л номын хүндээ маш олон жил бурхан шашины үйл хэргийг гардаж сайхан авч явсан хүндээ ёстой ховорхон заяа шүү