ЭДИЙН ЗАСАГ

Аравдугаар сард 16 мянга гаруй иргэн үнэт цаасны данс шинээр нээлгэжээ

Аравдугаар сард хөрөнгийн зах зээлд шинээр 16 мянга 339 иргэн брокер дилерийн компаниудад хандаж үнэт цаасны данс нээлгэсэн байна. Өмнөх сард буюу есдүгээр сард шинээр 4519 иргэн үнэт цаасны данс нээлгэж байсантай харьцуулахад 3.5 дахин нэмэгдсэн үзүүлэлт болж байгааг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн тайлан харуулжээ.

Шинээр данс нээлгэсэн иргэдийн 99.9 хувь нь монгол иргэдийнх байгаа бол гадаадын 97 иргэн шинээр данс нээлгэж Монголын хөрөнгийн зах зээлд нэвтэрсэн аж.

2019 оны хувьд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв цахимаар данс нээх үйлчилгээ нэвтрүүлснээс гадна хөрөнгийн зах зээлд “Монос хүнс” ХК, “Түмэн шувуут” ХК, “Инвескор ББСБ” ХК зэрэг шинэ тоглогчид хувьцаагаа арилжаалж эхэлсэн нь иргэдийн оролцоог нэмэгдүүлсэн гэж зохицуулагч байгууллагууд үзэж байна.

Одоогоор хөрөнгийн зах зээлд бонд, хувьцаа гэсэн хоёр төрлийн бүтээгдэхүүн байгаа тул шинэ оролцогчдын сонирхлыг төдийлөн татахгүй байгааг мэргэжилтнүүд онцолжээ.

П.УРНАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button