ЭДИЙН ЗАСАГ

Зарим компанийн хувьцааны ханш өсчээ

2019 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр I, II, III ангиллын 28 хувьцаат компанийн 182,704,590 төгрөгийн үнийн дүн бүхий 330,203 ширхэг хувьцаа арилжигдсан байна. Үүнээс арван хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол долоон хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс “Монгол савхи” ХК (UYN +8.33%) болон “Гермес центр” ХК (HRM +3.49%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Авто импекс” ХК (AOI -8.22%) болон “АПУ” ХК (APU -3.05%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 500 ширхэг үнэт цаасыг 50,450,000 төгрөгөөр арилжаалагдсан аж. “TOP 20” индекс 0.21 хувиар буурч 18367.35 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,442,739,941,186.29 төгрөг болжээ.

П.УРНАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button