Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Сүхээг 3 сая ам.долларын асуудлаар саатуулжээ
БНСУ-д Элчин сайдын үүрэг гүйцэтгэгчээр сууж байсан Ж.Сүхээг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид 30 хоногийн хугацаатай саатуулсан байна. Ж.Сүхээг эрх мэдлээ урвуулан бусдаас их хэмжээний хахууль авч, зуучилсан байж болзошгүй гэх хэрэгт холбогдуулан шалгаж, яллагдагчаар татаад байгаа юм.
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, ЕТГ-ын дарга асан П.Цагаан, Ерөнхийлөгчийн зөвлөх асан Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч асан Ж.Сүхээ зэрэг төрийн өндөр албан тушаалтнууд нийлж, тус улсын иргэнийг залилан мэхэлж гурван сая ам.доллар авсан, нэмж 2013 онд сонгуулийн сурталчилгаандаа хандив болгож 700 000 ам.доллар нэхэж авсан талаар өмгөөлөгч К.Манлай дэлгэсэн билээ.
Өмгөөлөгч К.Манлай “Би БНСУ-ын иргэн Ү Тэк Гуан гэдэг хүний өмгөөлөгчөөр ажиллаж байгаа. Миний үйлчлүүлэгч өөрийнхөө нэг сая ам.доллароор Монгол Улсын гэр хорооллын иргэдэд шалны халаалтын систем нэвтрүүлэхээр болж төсөл хэрэгжүүлсэн. Тэр үедээ Элчин сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж асан Ж.Сүхээтэй танилцаж, П.Цагаан, Л.Пүрэвсүрэн нартай уулзсан байдаг.
Улмаар дээрх хүмүүс нь 10 сая ам.долларын ханштай алтны орд газрыг таван саяар өгөхөөр боллоо гэж миний үйлчлүүлэгчид хэлсний дагуу бизнесийн хувьд ашигтай санал гэж үзээд гурван сая ам.доллар шилжүүлсэн. Улмаар лицензийг нь авч 400 000 ам.долларын хөрөнгө оруулж хайгуул хийж нөөц нь худлаа батлагдсаныг тогтоолгосон. Ингээд ЦЕГ, ТЕГ-т өргөдөл гаргаж байсан юм билээ. Мөрдөн байцаах газар, тагнуулын байгууллага хэргийг удаа дараа хааж, прокурор ч үл мэдэгдэх шалтгаанаар төрийн нууцад авсан” хэмээн ярьсан нь олон нийтийн анхаарлыг татаад байгаа юм.
ЭХ СУРВАЛЖ: ӨНӨӨДӨР СОНИН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дандаа л ГХЯ ны үмбүүнүүд болох болохгүй юм хийж бх юм. Аргагүй юм даа сайд нь хүртэл оффшорчин. Шившиг. Монголын төр юу болж бн? Энэ ирээдүйн юуны дохио вэ?
ЦОГТБААТАР БИ ЁС ЗҮЙТЭЙ АЖИЛАА ХИЙЖ ЧАДААГҮЙ ТУЛ АЖИЛАА ӨГЧ БАЙНА. НАМАЙГ УУЧЛААРАЙ
Retin A Online Order Cialis In Usa Buy Levothyroxine In Uk [url=http://cialibuy.com]Buy Cialis[/url] Cialis En Pharmacie Forum
Orlistat Weight Loss http://buyciallisonline.com/# - cheapest cialis 20mg Levitra Nexium Buy Cialis Online Pharmaceutical Medications