Нийгэм мэдээ

П.Сайнзориг: Санхүүгийн бололцоондоо тааруулж 600 автобусны тендер зарлалаа

Ногоон автобусны хэргээс үүдэн нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажлын нэгдүгээр багц тендерийг хэсэгчлэн цуцалсан. Тиймээс нийслэлийн тээврийн гол чиглэлүүдэд явах том оврын 600 автобус авах олон улсын нээлттэй тендер зарлажээ. Тендерийн материалыг 10-р сарын 24-нөөс  11-р сарын 24-нийг хүртэл хуульд заасанчлан нэг сарын хугацаанд авах аж.  

Энэ талаар Нийслэлийн засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг мэдээлэл өгөв.

Тэрбээр "Өмнөх тендерээс тодорхой хэмжээний мөнгө урьдчилгаагаар шилжсэнийг хууль хяналтын байгууллагууд шалгаж байгаа учраас эцсийн шийд гарсан үед тухайн гэрээтэй холбоотой тооцоо бодох асуудал яригдах байх.

Одоогоор байгаа санхүүгийн нөөц бололцоондоо тааруулж тендер зарласан. Аль болох л энэ асуудлыг хуулийн хүрээнд богино хугацаанд зохион байгуулахаар ажиллаж байна.

Өмнөх асуудлаас болоод алдсан хугацааг нөхөж 2023 ондоо багтаад тодорхой автобусыг оруулж ирэхээр зорьж байна. Тендер сонгон шалгаруулалт ямар нэг маргаангүй болбол гэрээ байгуулах ажил 12-р сарын эхээр эцэслэн шийдэгдэнэ гэсэн хүлээлттэй байна. Автобуснуудыг нийлүүлэх компани шалгарсан тохиолдолд техникийн тодорхойлолтод заасан хуваарийн дагуу автобусаа авна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Одоогийн байдлаар нийслэлийн тээврийн гол чиглэлүүдэд явах том оврын 600 автобус авах тендер зарлаж байна.  Өмнөх тендерээр 55 цахилгаан автобус, 20 дизель автобус хүлээж авсан, нийтийн тээвэрт явж байгаа.  Гэр хорооллын холбоос замууд дээр явах дунд оврын 50 автобус хүлээж авсан, удахгүй үйлчилгээнд оруулахаар төлөвлөж байна" гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-10-25 16:33

Нямбаагийн суганы үс жинхэнэ попроно бээз одоо

Зочин
Зочин
2023-10-25 18:06
Reply to  Зочин

Хууль,эрх зүйн сайн боловсролтой, бас тэр чигийн хөөрхан туршлагатай, дээр нь одоо аж ахуйн ажилд нухлуулаад ирэхээрээ практик суугаад, чамбай сайн удирдан зохион байгуулагч болноо. Ер нь бол нилээн тууштай, зарчим тай з�##�уу шүү !

Зочин
Зочин
2023-10-25 16:35

Нөгөө ногоон автобуснуудын худ�##�дан ав�##�т хийхэд зориулсан санхүүжилт гэж байгаа биз дэ

Зочин
Зочин
2023-10-25 16:41

нянб�##�загана энэ 2чдээ

Зочин
Зочин
2023-10-25 21:18

Одоо гаднах будаг нь өөрчлөгдсөн ногоон автобус орж ирэх байх. Бас Евро-5 хөдөлгүүртэй хамгийн сүүлийн үеийн гээд л рекламдана.

Зочин
Зочин
2023-10-26 07:45

МУУ МАНГАР БАЦААН ПЭДИЙСЭН ИЙМ МЭТИЙН ПЯЗДА НАРТ АЖИЛ СУРГАЛГҮЙ ӨНДӨР ӨНДӨР АЛБАН ТУШААЛ ӨГЧ ДАВРУУЛААД МУУ ХИЖГИЙН ЦАРАЙЛСАН ЛЮУН-ЭРДЭНЭ ГЭЖ ПЯЗ ТӨРИЙН АЖЛЫН ТУРШЛАГАГҮЙ ОЮУН ЭРДНИЙГ ХҮРЭЛСҮГ ГЭЖ НЭГ НОВШ

Зочин
Зочин
2023-10-26 16:20

Тэгэлгүй яахав. 130 тэрбумаа зүгээр л хулгайчуудад а-лдчихсан. Уг нь та нар хил давж зугтсан задарсан Огтоно Сумъяабазарыг хорьж ш�##�гах байхгүй юу.

Үнэтэй ч гэсэн япон
Үнэтэй ч гэсэн япон
2023-10-26 23:37

Болдог бол 90ээд онд яваад байсан Hino гээд япон автобусыг шатыг нь жаахан намхан болгоод оруулаад ирэх
Юмсан. Овоо бөх автобус байсан даа

Зочин
Зочин
2023-10-27 10:47

Одоо бодь л одоо.идэж ууж ханадаггүй мангасууд вэ.өмнө оруулж ирсэн улаан автобус нь гүйцэд гараагүй.зам нь ача�##�лаа дийлэхгүй яая гэж байж бас юун 600 автобус вэ.идэж цадах болоогүй юу.

Холбоотой мэдээ

Back to top button