Гадаад мэдээДЭЛХИЙ

Далайд алдагдаад хоёр долоо хоносон эрэгтэйг олжээ

Далайд алдагдаад хоёр долоо хоног болсон хоёр эрэгтэйн нэг нь олдсон байна. АНУ-ын Эргийн хамгаалалтын албаны төлөөлөгч Стив Стромайер мэдэгдсэнээр загасчилж явсан Канад онгоц түүнийг азаар олсон аж. Түүнийг хайх ажлыг Эргийн хамгаалалтын алба зогсоосон байсан юм.

Стромайер “CNN” агентлагт хэлэхдээ “Жижигхэн завиндаа олон хоногийн турш хөвж явахдаа итгэл найдвараа алдалгүй байсны эцэст загас агнуурын завь түүнийг санамсаргүй байдлаар олсон нь үнэхээр гайхалтай зүйл юм. Далай бол маш өргөн уудам. Тэр эзгүй газар хөвж явсан. Далайд өөр онгоцтой таарна гэдэг бол маш ховор үзэгдэл” гэж хэлжээ.

Одоогийн байдлаар түүнтэй хамт явсан эрэгтэйг сураггүй алга болсон гэж үзсэн хэвээр байгаа юм. АНУ-ын Эргийн хамгаалалтын алба алга болсон нөгөө эрэгтэйг хайх ажлыг дахин эхлүүлэх үү гэж Стромайерээс асуусан байна.

Үүнд тэрбээр “Бид ямар арга хэмжээ авна гэдгээ тодорхойлохын тулд гэрчийн мэдүүлэг болон түүнээс мэдүүлэг авсны дараа шийдэх болно” гэж хариулжээ.

Эх сурвалж: CNN

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button