НИЙГЭМНийгэм мэдээ

Шөнийн тарифын хөнгөлөлт өнөөдрөөс эхэлнэ

Гэр хорооллын болон орон нутгийн шаардлага хангасан айл өрхүүдэд үзүүлдэг цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг өнөөдрөөс тооцож эхэлнэ.

Тодруулбал, аймаг нийслэлийн болон 10 мянгаас дээш хүн амтай сум суурин газрын гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай өрхийн 21:00-06:00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны болон сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифыг хөнгөлөх юм. Баталгаажсан тарифт тоолууртай, цахилгаан эрчим хүчний үлдэгдэл төлбөргүй айл өрхүүд тус хөнгөлөлтөд хамрагдах боломжтой.

2024 оны 04-р сар хүртэл үргэлжлэх шөнийн тарифын хөнгөлөлтөд одоогийн байдлаар нийслэлийн гэр хорооллын 117 мянган айл өрх, орон нутгийн 72 мянган айл өрх хамрагдах тооцооллыг хийжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button