Нийгмийн

ҮЙЛ ЯВДАЛ: “Эх орон дуудаж байна” жагсаал болно

 11 дүгээр сарын 8-нд болох үйл явдлын мэдээллийг хүргэж байна.

09.00 цагт Монголын нутгийн удирдлагын холбоонд “Төлөөлөгчийн ёс зүй” хэлэлцүүлэг болно. Утас: 99174577

09.00 цагт “Кемпински” зочид буудалд “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаанд эцэг эх, асран хамгаалагчдын оролцоог нэмэгдүүлэх арга зам” зөвлөлдөх уулзалт болно. Утас: 88008781

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

10.30 цагт Нийслэлийн цагдаагийн удирдах газарт Шилдэг хэсгийн төлөөлөгч тэмцээний шагнал гардуулах ёслол болно.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Шилэн нам” түншлэлээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбогдуулан УИХ-д шаардлага хүргүүлэх талаар мэдээлнэ.

11.00 цагт Төрийн ордонд “Соёлын өвөө хамгаалцгаая” хэлэлцүүлэг болно.

11.00 цагт Сүхбаатарын талбайд “Монголын үндэсний фронт” хөдөлгөөнөөс “Эх орон дуудаж байна” жагсаал зохион байгуулна.

13.00 цагт “Зайсан хилл” цогцолборт Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн 95 жилийн ойн баярын ёслол болно. Утас: 95109111

13.30 цагт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хар тамхи хууль бусаар хил нэвтрүүлсэн хэргийн сэжигтэн Нигерийн иргэдийн шүүх хурал болно.

14.00 цагт СУИС-ийн “Оюутан театр”-т “Жүжигчний дуу хоолой, ярианы сургалт судалгаа” эрдэм шинжилгээний бага хурал болно.

16.30 цагт Монголын уран зургийн галерейд Унгар улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас "ХҮННҮ АТИЛЛАГИЙН УДАМ УГСАА” үзэсгэлэн нээнэ. Утас: 99072224

18.00 цагт “MN art gallerei”-д зураач Р.Сэнгүм өвөө Хөдөлмөрийн баатар,  Төрийн шагналт, Ардын уран зохиолч, яруу найрагч Б.Лхагвасүрэн агсны гэгээн дурсгалд зориулсан бие даасан үзэсгэлэнгээ нээнэ. Утас: 99858870

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2020-01-19 14:58

Over The Counter Sex Pills In Canada [url=http://cialibuy.com]cialis tablets for sale[/url] Quand Commencer Nolvadex Apres Deca Fast Cialis

LesOrdiff
LesOrdiff
2020-02-02 10:37

Realcheaplevitra http://buyciaonlinex.com/#683 - Cialis Candian Pharmacy Omnacortil Cialis Compra Levitra Line

Холбоотой мэдээ

Back to top button