УЛС ТӨР

ЧУУЛГАН: Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай саналыг зөвшилцөж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Яг одоо Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай саналыг зөвшилцөж гишүүд үг хэлж, асуулт асууж байна. Мөн өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.

  • Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай саналыг зөвшилцөх тухай асуудал;
  • Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудал;
  • Монголбанкны Ерөнхийлөгчийг албан тушаалаас нь чөлөөлөх тухай асуудал;
  • Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төсөл /хоёр дахь хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
  • Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;

Харин үдээс хойших хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарын 10 гишүүн Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Хорт хавдрын өвчлөл, түүний илрүүлэлт болон эмчилгээний өнөөгийн нөхцөл байдлын талаар” тавьсан асуулгын хариуг сонсох юм.

https://www.facebook.com/ParliamentTVMon/videos/952077011827490/?notif_id=1573020012860814¬if_t=live_video_explicit

П.УРНАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button