НИЙГЭМ

Албадан гаргасан 785 хятад иргэнд эрүүгийн хэрэг үүсгэж, Няньжинд хорихоор болжээ

Өнгөрсөн аравдугаар сарын 29-30-нд шилжих шөнгө  Тагнуулын ерөнхий газраас Улаанбаатар хотын нэр бүхий дөрвөн зочид буудалд байрлаж байсан нийт 800 орчим хятад иргэдийг баривчлан саатуулсан. Мөн мянга орчим компьютер, 10 мянга орчим гар утасны үүрэн телефоны сим картуудыг илрүүлж хураасан билээ. Тэднийг хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан, цахимаар мөнгө угаасан зэрэг кибер гэмт хэрэгт сэжиглээд буй.

Саатуулагдсан 785 хятад иргэнийг арваннэгдүгээр сарын 4-ний өдөр албадан гаргах үйл ажиллагааг зохион байгуулж, УБТЗ-ын галт тэргээр нутаг буцаасан ба Эрээн хотын цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн юм. Харин БНХАУ-ын зүгээс тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж буй бөгөөд Няньжин хотын шоронд хорих шийдвэр гаргажээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Irgen
Irgen
2019-11-08 14:02

Manai maanag darga naraa delhiin uls ornuud huulia ingej heregjuulj baina.

Холбоотой мэдээ

Back to top button