Нийгэм мэдээ

"Нисэх, Яармагийн замд хужир цацаагүй, адуу давс иддэг"

Нисэх, Яармагийн зам дээр цацсан бодисыг адуу долоож бөөгнөрч энэ нь замын хөдөлгөөнд саад учруулж буй. Улмаар давс биш хужир цацсан байна гэх мэдээллийн дагуу "Хот тохижилт ОНӨААТҮГ"-ын дарга Б.Мөнхцэцэг, тохижилт үйлчилгээний "Охь Мандал" компанийн гүйцэтгэх захирал Л.Моломжамцаас тодрууллаа.

Хот тохижилт ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг " Иргэдийн дунд тархаад байгаа зам дээр хужир цацсан гэх хардлага үндэслэлгүй. Энэ жил 5500 тонн давс, 7200 тонн бодис нөөцөлсөн. Тиймээс хужир байх учиргүй, давсыг ч гэсэн мал долоодог шүү дээ. Ер нь 20 хэмээс дээш хүйтэрхэд цас хайлуулдаг бодисыг цацдаг. Одоогоор зам талбайд зөвхөн давс цацаж байгаа".

"Охь Мандал" ХХК: "Манайх энэ өвлийн бэлтгэлд 284 тонн давс, 30 тонн цас хайлуулах бодис нөөцөлсөн. Одоогоор зам талбайд зөвхөн давс цацаж байгаа бөгөөд энэ жилийн хувьд Увс аймгаас давсны нөөцийг хангасан. Мөн Хими, химийн технологийн хүрээлэнд уг давсыг шинжлүүлэхэд 97%-ийн сайн чанартайгаар баталгаажсан. Иймээс иргэдийн дунд байгаа хардлага ор үндэслэлгүй болохыг мэдэгдэж байна".

"Охь Мандал" ХХК-ийн зам талбайд цацаж буй давсны шинжилгээний хариу.

Т.НАНДИН-ЭРДЭНЭ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Naad bodis gedeg chini yu ve? Yahaaraa nergui baodag yum be? Hor yum bish biz dee. Hurs gol us ruu orsoor baidag daraa ni yum boldog bol?

Зочин
Зочин
Reply to  Зочин

нэрийг нь бичихээр чи ойлгохгүй болохоор чинь л ингэж байгаа юм

Зочин
Зочин

энэ даварсан адсагануудыг хотоос зайлуулаачээ хотын ногоон байгууламж мод бутыг идэж зам дээр бааж шээж хөдөлгөөнд саад учруулж байдаг хотоос зайлуулаачээ эрхтэн дархтангуудын адуу л биз

Зочин
Зочин

Адуу болон таван хошуу мал бүгдээрээ давс болон хужирыг иднээ. Хужир давс ялгаагаагүй малын гол тэжээл.

Зочин
Зочин

Хотод ойр хэдэн мал минь хужирссан байх нь аргагүй. Ямар ч мал амьтан давс хужир долооно шүү дээ. Харин их буян болж байгаа юм бишүү...

Зочин
Зочин

хотын ногоон байгууламж замын дундах хөвөөнд тарьсан модыг дандаа идээд явдаг адуунууд шүү

Лдр
Лдр

Хавар болхоор тонн тонноор ийм их давс хөрсрүү шингэх нь хөрсн й бохирдол бус уу?

Ззз
Ззз
Reply to  Лдр

Давснаас хөрс бохирдох гэж юу байхавдээ хөөрхий

Зочин
Зочин

Адуу хужирсахаараа давс долоодог

Ззз
Ззз

Хужир давс чинь ялгаагүй таван хошуу мал иднэ шүүдээ их мэдэгч нараа кк

Jawzan
Jawzan

Aduu hujir daws ali taarsnaa l doloono

Зочин
Зочин

энэ адуунууд хор идэж бна махыг нь лав идэж болохгүй шүү

Зочин
Зочин

Хаө схан увсаас ккк Зам дээр цацах давс ойр хавиар дүүрэн бхад кккк

Hhy
Hhy

Малдаа давс аваад өгчиж болдоггүй юм байх даа?

Уулын өвгөн
Уулын өвгөн

мал долоодог л бол хужир гэсэн хэвшмэл сэтгэлгээтэй хэцүү ч амьтад ёстой хийх юм аа олж ядсан мобайлын донтонгууд бх даа ккк

Зочин
Зочин

хэдэн адуу байнга байж бхын эзнийг олж хотоос гаргаач

Зочинзочин
Зочинзочин

Хотоос адуу малаа гаргаачээ осол гарвал яах вэ давс долоохч энүүхэнд ых

Холбоотой мэдээ

Back to top button