Нийгэм мэдээ

"Бат сээр" ХХК: Зам цэвэрлэдэг 28 машиныг нийслэл аваагүй, манай агуулахад байгаа

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын захиалгаар зам цэвэрлэгээний машины дөрвөн тэрбум төгрөгийн тендер шалгаруулалтыг өнгөрсөн 2022 оны гуравдугаар сарын 10-нд зарласан байдаг.

Тус тендерт “Батсээр”  ХХК шалгарч 28 бага оврын машиныг захиалагч компанид энэ оны нэгдүгээр сард хүлээлгэн өгсөн ч шаардлагад нийцээгүй учир тендер буцаагдсан юм.

Гэвч цахим орчинд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын баазад "Батсээр" ХХК-ийн нийлүүлсэн 28 машин буцаагдаагүй байна гэх мэдээлэл нийтлэгдсээр байна. Энэ талаар холбогдох газрууд хариулт өглөө.

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б. Мөнхцэцэг "Уг машинууд тендерт ирүүлсэн техникийн тодорхойлолтын 19, 23, 24, 25, 26 дугаар зүйл заалтыг хангаагүй тул зам цэвэрлэгээний бага оврын 28 машиныг албан ёсоор хүлээж аваагүй буцаасан. Харин манайд одоо 2019 онд худалдаж авсан 20 машинаас 16 нь ажиллаж байгаа. Цахим орчинд эдгээр техниктэй андуураад байна”.

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын Ерөнхий инженер С.Батболд "Цахим орчинд нийтлэгдээд байгаа машины зураг бичлэг, үндэслэлгүй юм. Өнгөрсөн жилүүдэд худалдан авч ашиглаж байсан машинууд манай бааз дээр байрлаж байгаа. ТҮК-ийн ажилчдад бага ч болов нэмэртэй гэж үзсэн учраас зам цэвэрлэгээг уг машинаар хийдэг".

Нийслэлийн засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар "Батсээр" ХХК нь энэ оны аравдугаар сарын 11-нд цэвэрлэгээний бага оврын 28 машиныг буцаан татаж авсан. Одоо нэг ч техник хот тохижилтын авто баазад байхгүй. Нийслэлийн хэмжээнд 2019 онд худалдаж авсан цэвэрлэгээний 20 бага оврын машин ашиглаж байгаа бөгөөд цахим орчинд нийтлэгдсэн мэдээ худал юм. Мөн тус 28 машиныг албан ёсоор хүлээж аваагүй учраас хэрэглээнд гаргаагүй бөгөөд нийслэлийн төсвөөс санхүүжилт олгоогүй буцаасан".

"Батсээр" ХХК-ийн захирал Д. Бат-Эрдэнэ: "Хот тохижилт" ОНӨААТҮГ-аас өнгөрсөн аравдугаар сард зам цэвэрлэгээний 28 бага оврын машинаа буцаан авсан. Манай агуулахад байж л байна. Түүнчлэн хоёр талд одоо ямар нэгэн асуудал байхгүй".

Сонирхуулахад, бага оврын цэвэрлэгээний машины, урд талын шүүрийг нь солиод өөр өөр зориулалтаар ашигладаг. Тус машиныг үйлчилгээндээ ашигласнаар зам, талбайн үйлчлэгч нарын ажил хөнгөрч, бүтээмж нэмэгддэг. Зам, талбайн нэг үйлчлэгч 10 мянган ам.метр талбай цэвэрлэдэг бол нэг машин нь багадаа зургаан хүний өдрийн нормыг хийдэг. 

Т.НАНДИН-ЭРДЭНЭ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-11-09 08:22

Хулхи ногоон автобусны дэргэд харин ч хэрэгтэй эд бн. Дарга нарт нь мөнгө авилга өгөөгүй болхоор хүлээж аваагүй байх л даа.

Зочин
Зочин
2023-11-09 10:46

Хотынхон авилга хүлээгээд авахгүй байгаан. Их цас орж байхад хэрэгтэй л юм

Зочин
Зочин
2023-11-09 12:11

Цасны цэвэрлэгээний техник биш гэж хэлээд байна наадах чинь зориул�##�т нь өөр м�##�нуудаа

Зочин
Зочин
2023-11-09 15:17

ЦАС ЦЭВЭРЛЭЖ ХҮЧИРЭХГҮЙ ЭДЭЭ НААДАХ ЧИНЬ. ТҮЛШНИЙ ГАРЗ.

Зочин
Зочин
2023-11-09 23:09

Hyyhed huurch bga bish de. Hariutslaga tootsooch ee

Зочин
Зочин
2023-11-10 10:23

Zam talbain tseveelegee,gereltuileg, tohijuilsltyg huviin companiudad gereeleed ogson ni deefdee

Иргэн
Иргэн
2023-11-10 17:03

Энэ новшнууд дээр дооргүй худлаа шаадаг боллоо шүү ард түмнийг ингээд хуурч болно гэж бодоод бгаам байх даа Оюулзганы �########�нууд ард түмэн нэг босвол аюултайгаар босох цаг хугацаа нь дөхөж бна шүү бүгдийг чинь буудна шү

Зочин
Зочин
2023-11-11 00:05

Ганцыг олж авахсан хэд байдаг вэ

Иргэн
Иргэн
2023-11-11 00:58

цас цэвэрлэгээнд зориулагдаагүй машин дэлхийд байхгүй шахааны үнэтэй. Нэг нь 128 сая гээ биздээ.

Баасансүрэн
Баасансүрэн
2023-11-11 06:59

Үнэ дээр нь тохироод шинэ юм бол хэрэг тэйшд, цас бол худлаа юм билээ.

Зочин
Зочин
2023-11-11 08:14

Tops sorogchoor tsas tseverledeg gej hen n helchihbee

Зочин
Зочин
2023-11-11 13:10

Энэ одоо цас чадах уу бас нэг шахаа

Холбоотой мэдээ

Back to top button