Гадаад мэдээДЭЛХИЙ

Нас барсан эхнэрийнхээ цогцостой 21 жил амьдарчээ

Тайланд улсын Бангкок хотод оршин суудаг 73 настай Чан Чатватчаракарн нас барсан эхнэрийнхээ цогцсыг авсанд хийн, 21 жилийн турш хамт амьдарсан байна. Түүний эхнэр 2001 онд нас барахад Чан цогцсыг нь авсанд хийж гэртээ авчирчээ.

“Strait Times”-д мэдээлснээр тэр эхнэртээ зүй ёсны оршуулах ёслол хийж өгч чадахгүй нас барахаас айсан тул цогцсыг нь чандарлажээ. Эх сурвалжууд мэдээлсний дагуу Чаны эхнэрийн даралт ихэссэний улмаас тархины цүлхэн нь хагарч нас барсан байна.

Түүний амьдралын нөхцөл байдал хүндхэн байсан учир “Petchkasem Krungthep” нэртэй сан чандарлах ёслол хийхэд нь тусалжээ. Тус сангийн мэдээлснээр Чаны амьдарч буй гэр ус, цахилгаангүй байсан аж.

Чандарлах ёслол үйлдсэний дараа эхнэрийнх нь үнсийг саванд хийж түүнд өгсөн юм. “Petchkasem Krungthep” сан Чанд тусалж байгаа бөгөөд сайн дурын ажилчид түүнийг хоол ундаар хангаж байгаа гэж мэдээлжээ.

Эх сурвалж: WION

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Baterdene
Baterdene

Ymar goe hair we

Зочин
Зочин
Reply to  Baterdene

Хаха.оршуулах.чардрыг нь хадгалах төлбөр төлөх чадваргүй учираас л байлгаад байсан хэрэг.

Baterdene
Baterdene

Iimel hairtai ucharah umsan hvn bolsoniih

Зочин
Зочин

Enecn l jinhene hair shuude mundg Nuhur bn

Холбоотой мэдээ

Back to top button