Ч.Сайханбилэгийг интерполоор эрэн сурвалжлах жагсаалтаас хэн хассан бэ
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг 2019 онд хилээр гарснаас хойш өнөөдрийг хүртэл ирээгүй байна. Хамгийн сүүлд, түүнийг Д.Сүндийн эзэмшлийн "Нэткапитал" ББСБ-аас шилжүүлсэн мөнгөөр АНУ-д гольф тоглосон баримтыг бид үзүүлсэн.
Ч.Сайханбилэг Дубайн гэрээг үзэглэхдээ албан тушаалын давуу байдал үзүүлсэн, "Эрдэнэт"-ийн 49 хувийн асуудалд УИХ-ын эрх мэдлийг давуулж, Засгийн газраар шийдсэн зэрэг асуудлаар яллагдагчаар татагдсан байдаг. Гэвч хэргийг нь өдгөө тусгаарлаад байгаа юм.
Дээрх үндэслэлээр Ч.Сайханбилэгийг интерполын хөх буланд эрэн сурвалжилж байсан. "Шувуу" ажиллагааны хүрээнд авчрах хүмүүсийн нэрийг тэргүүлж байв.
Гэвч яг өдгөө интерполоор эрэн сурвалжилж буй 41 хүн бий. Тэдний дотор Н.Удаанжаргал нарын хүмүүс байх ч Ч.Сайханбилэг багтаагүй.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, ЦЕГ-ын дарга асан Ж.Болдод Ч.Сайханбилэгийн нэрийг интерполын жагсаалтаас хасах чиглэл хэд хэдэн удаа ирж байжээ. Ж.Болд үүнийг хүлээн зөвшөөрөөгүй тул хүсэлтээ өгч, есдүгээр сарын 1-ний Засгийн газрын хуралдаанаар чөлөөөлөгдсөн гэх.
Түүний оронд хурандаа Т.Сүхболд томилогдсон.
Ч.Сайханбилэгийн нэр яг хэзээ хасагдсан нь тодорхойгүй ч хэрэв дээрх мэдээлэл үнэн бол хурандаа Т.Сүхболд болон энэ зурвас хугацаанд хуулийн салбарыг толгойлсон Х.Нямбаатар, Б.Энхбаяр сайд нарын мэдлээс хол очиж унахгүй юм.
Г.САНСАРМАА
Энэ агуулгаарх дэлгэрэнгүй контент:












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ногоон автобусны дуулианыг дарах гэсэн арга.
Ингэж л төрийн мөнгөийг юм үзээгүй өлөнчүүдийн гарын салаагаар урсгаж бна даа. Үнэндээ хэдхэн гэр бүл гээд тоогий нь 30 гээд бгаа нөхдийн хөрөнгө орлогын мэдээг ил болгомоор бна.
Hunii gazar eh orongui met ingej heden jil zolbiroh yum be dee, archaagui GLG
Хэрвээ Сайханбилэгийг интерполын жагсаалтаас Сүхболд хассан бол түүнийг яаралтай албан тушаалаас нь чөлөөлөө Ерөнхий сайдаа. Харин Энхбаяр Нямбаатар нар хассан бол энэ хоёрыг мөн яаралтай лгцруулаа. Олон арван мянган доллароор гольф тоглоод явж байгаа хүнийг олдоггүй барьж чаддаггүй интерполь гэж байх уу. Энэ интерполь чинь бас шоу л юм байна.
Тэр Оюу-Толгой хөдлөөгүй, Эрдэнэт Монголд буцаж ирээгүй бол яаж байх бол. ОроZууд мөнгө гаргаж зураг зуруулж байна уу????????????эгүүр гэж эргэж
Сайханбилэгийг хятадын эрлийз хурлийз гэхийн билээ үнэн байхаа. Хэрвээ цэвэр монгол хүн бол монгол улсад ашиггүй, хорлосон гэрээ хийнэ гэж үү?
Аргагүй мөнгөтэй хүн амаар нь гартал цутгаа биз. Одоогийн төр засаг нь өлөнгүүдээр бүрдсэн хойно
Хаана байгаа нь тодорхой хүнийг интерполоор хайх шаардлага байхгүй байх оо, цаад олон улсын байгууллагаас нь хасуулсан биз.
Энэ балаг Монгол улсаар тохуурхаж бна лав л монгол хүн бишдэгээ ичих нүүргүй төрөгсөд санаа амар тоглоол явж байдаг
Baigaliig sain shalga
Сайханбилэгийг интерполоор эрнн сурвлжлах ёсгүй !
Джбайн төлөвлөгөөг батлаж гарын зсэг зурсан нь төрийн бодлогын нэгэн тактик байсан, хэрэв тэхэд гарын үсэг зураагүй бол өдийд Оюу Толгойн длд уурхайн бүтээн байгууллт гэж огт байхгүй байх юмаа. Сайханбилэгийг эрэн сурвлжлаад байгаа нь Баттулга МАН хоёр нийлээд Монголын ардчиллыг "сүйтгэж" байгаа л нэг хэлбэр л дээ !
Сайханбилэгийг эрэн сурвлжлах ёсгүй юмаа !