Гадаад мэдээДЭЛХИЙ

Жүжигчин Жаред Лето 380 метр өндөр Empire State Building руу авирчээ

Алдарт жүжигчин Жаред Лето этгээд зүйл хийдгээрээ алдартай. Тэгвэл тэрбээр Нью-Йорк хотод оршдог 102 давхар, 380 метр өндөртэй Empire State Building руу авирсан байна.

Ингэснээр дуучин, жүжигчин тэрбээр тус барилга руу хуулийн зөвшөөрөлтэй авирсан анхны хүн болж байгаа юм. 51 настай Лето тод улбар шар өнгийн хувцас өмсөж, хамгаалалтын олсны тусламжтай Empire State Building-ийн орой руу гарчээ.

Тэрбээр “Thirty Second To Mars” хамтлагийнхаа удахгүй эхлэх дэлхийн аялан тоглолтыг сурталчлахын тулд авирсан байна. Тус хамтлаг сүүлийн 5 жилд хийж буй анхны аялан тоглолтоо 2024 оны гуравдугаар сард Аргентины нийслэл Буенос Айрес хотоос эхлүүлэх юм.

Лето барилгын оргил дээр гарсныхаа дараа “NBC News” агентлагт “Үнэнийг хэлэхэд сандрахаасаа илүү догдолсон. Гэхдээ яг үнэнээ хэлбэл үнэхээр, маш их хэцүү байсан. Миний бодсоноос хамаагүй хэцүү байсан. Оргил дээр хүрэхэд маш их тэсвэр тэвчээр, сэтгэлийн хат шаардсан” гэж хэлжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button